Боловсон хүчнийг сонгон шалгаруулахад тухайн хүний мэдлэг, мэргэшил, ажлын дадлага туршлага, ёс зүйн байдлыг харгалзан үзнэ.
Ажилтан сонгон шалгаруулах явц нь үе шатаар явагддаг.
| I үе шат | Анкет бөглөх (Та вебсайтнаас, эсвэл Моннис Цамхаг, Ниссан төвийн ресепшнээс анкет авч бөглөнө.) |
| II үе шат | Ерөнхий мэдлэгийн болон IQ-ийн тест авах (Тантай утсаар холбогдон уг шалгалтанд орохыг мэдэгдэнэ.) |
| III үе шат | Эхний шатны ярилцлага (Хүний Нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд Тантай эхний ярилцлагыг хийнэ.) |
| IV үе шат | Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага, уулзалт (Харъяалагдах алба, хэлтэс, газрын удирдах түвшний албан тушаалтан, менежер Тантай ярилцлага хийнэ.) |
| V үе шат | Эцсийн шийдвэр гаргалт (Таныг тэнцсэн эсэхийг утсаар мэдэгдэх болно.) |














