МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Аэро Монголия

Аэро Монголия

“ТАНЫ АМЖИЛТ БИДНИЙ БАХАРХАЛ”

Аэромонголиа нь 2001 оны 6 дугаар сард үүсгэн байгууллагдсан.

2003 онд зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийж эхэлсэн ба одоо 130 гаруй ажилчин, албан хаагчидтай, сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон 1992 онд үйлдвэрлэгдсэн 50 хүний суудалтай Фоккер-50 маягийн 2 ширхэг онгоц, 1992 онд үйлдвэрлэгдсэн 108 хүний суудалтай Фоккер-100 маягийн 2 ширхэг нийт 4 онгоцтой, олон улсын 4 чиглэлд, орон нутгийн 12 чиглэлд нислэг үйлдэж ирсэн Үндэсний агаарын тээвэрлэгч билээ. Бид Дэлхийд нэр хүндтэй томоохон үйлдвэрлэгчид болох Прат Витнэ сервис, ААР сервис, Фоккер сервис, Ролс рояс, Дооти пропеллерс, Контакт эйр, Кэе,Алтеон бойнг, Хани вэл болон Оксфорд авэйшн академитай хамтран ажиллаж байна.

Аэро Монголиа компанийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлэн Дэлхийн чанарын хорооноос “Зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх хүчин чармайлтуудыг тэмдэглэж “Цагаан алтан од” шагналыг 2008 оны 09 дүгээр сарын 22-нд Францын Парис хотноо гардууллаа. Бид 2006 онд мөн энэ шагналын “Алтан од” номинацийг авч байсан ба өнөөдөр нэг шат ахин энэ шагналынхаа дээд талын шагналыг авсан нь бидний хамт олны төдийгүй Монголын Иргэний Агаарын тээврийн түүхэн дэх томоохон үйл явдал билээ.

  • 2007.06 сард Моннис Интернэшнл-ийн эзэмшилд шилжсэнээс хойш компанийн удирдлага менежментийг боловсронгуй болгож, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг байнга дээшлүүлэхэд голлон анхаарч ажилласаны үр дүнд чадварлаг, мэргэжлийн боловсон хүчинтэй хамт олныг бүрдүүлж чадсан.
  • Тус компани JU-8258, JU-8257, JU-8251 бүртгэлийн дугаартай Голланд улсад үйлдвэрлэгдсэн Fokker-50 маягийн 50 хүний суудалтай гурван агаарын хөлөгтэй.
  • Олон улсад Хөххот, Өрөмч, Эрхүү, орон нутаг болон захиалгат Өлгий, Ховд, Улаангом, Алтай, Доной, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан, Овоот, Оюутолгой, Тавантолгойн чиглэлүүдэд хамгийн өндөр давтамжаар нислэг үйлдэж байна.
  • 2010 оны байдлаар тус компани НААЧБХ, Нислэг, Инженер техник, Коммер, Санхүү, Захиргаа зэрэг алба хэлтэсүүдэд нийтдээ 130 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Хамтын ажиллагаа

  • Оюутолгой, Овоот, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон орд газруудтай хамтран ажиллаж тухайн компаниудад захиалгат нислэг үйлддэг. Ингэснээр Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулах Оюутолгой төсөлд бидний оруулах хувь оролцоо бий болж байгаа юм.
  • НҮБ
  • Аялал жуулчлал
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотын “Байты” олон улсын нисэх буудлын удирдлагатай гэрээ байгуулж нислэгийн давтамжыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа ба Монгол улс болон БНХАУ-ын хооронд соёл урлаг, аялал жуулчлалыг бодит утгаар нь хөгжүүлэх боломж гарч байгаа юм.
  • Дэлхийд нэр хүндтэй томоохон агаарын компаниуд, томоохон үйлдвэрлэгчид болох “Fokker service B.V”, “Lufthansa Technik”, “Pratt and Whitney”, “ААR Aircraft component service”, “Leki Aviation”, “Rolls Royce”, “Dowty Propellers”, “Contact Air”, “Alteon training center” болон “Oxford aviation academy” зэрэг компаниудтай сургалт, сэлбэг, засвар үйлчилгээний тал дээр хамтран ажиллаж байна.
  • Тус компани нь ХБНГУ-ын Франкфурт хотын “MSI Aircraft Maintenance Services” компанид JU-8258 бүртгэлийн дугаартай Fokker-50 маягийн агаарын хөлгийн хоёр хөдөлгүүрийн засвар үйлчилгээг хийлгэсэн. Энэхүү компани нь ХБНГУ-ын болон Европын холбооны чанарын батламж бүхий байгууллага юм. Мөн JU-8258 бүртгэлийн дугаартай Fokker-50 маягийн агаарын хөлгийн С-Check хэлбэрийн техник үйлчилгээг ХБНГУ-ын Кёльн хот дахь “Nayak Aircraft Service” компанид төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээ хийлгэсэн. “Nayak Aircraft Service” компани нь дэлхийн бүх улсын агаарын компаниудад үйлчилдэг. Эдгээрийн ихэнх нь Европын улсууд байдаг. Тус компаниар Люфтханса, Ю Ти Айр, КЛМ сити зэрэг томоохон авиа компаниуд үйлчлүүлдэг байна.
  • “Монгол Даатгал”ХХК-д Fokker-50 загварын гурван агаарын хөлгийн их бие, сэлбэг, зорчигч, ачаа тээш, түүнчлэн гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын даатгалаар даатгуулсан олон улсад нэр хүнд бүхий давхар даатгалын зах зээл дээр даатгагдсан.

Манай хамт олон

Аливаа байгууллагын амжилт ололтыг мэргэшсэн чадварлаг боловсон хүчингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Манай нисгэгчид Монголын Иргэний Агаарын Тээвэрт олон жил ажилласан агаарт 8000-23000 цаг ниссэн. Швед улсын Оксфорд нислэгийн академид суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн дадлага туршлагатай. Агаарын хөлгийн үйлчлэгчдийн хувьд Өмнөд Солонгос дахь Азийн нисэх онгоцны сургалтын төв, Бээжин хот дахь онгоцны сургалтын тус тус мэргэжил дээшлүүлсэн, Монголын Иргэний Агаарын тээврийн онцгой байдал, аюулгүй ажиллагааны сургалтанд удаа дараа хамрагдсан мөн инженер техникийн бүрэлдхүүн нь Голланд улсын Фоккерын Засвар Үйлчилгээний Сургалтын төвд суралцаж онол болон дадлагын хувьд удаа дараа мэргэжлээ дээшлүүлсэн чадварлаг боловсон хүчинтэй билээ. Манай компанийн хамт олон хамгийн сүүлийн үеийн тоноглолоор бүрэн тоноглогдсон Фоккер маягийн онгоцны аюулгүй ажиллагааг хамгийн дээд түвшинд ханган ажилладаг, манай онгоц нь шороон болон хатуу хучилттай зурвасаас хөөрч, буух чадвартай нислэгийн алслалт, хурд сайтай Монгол орны нөхцөлд маш сайн тохирсон бөгөөд манай инженер техникийн ажилчид онгоцны засвар үйлчилгээг эрс тэс уур амьсгалд зохицуулан тусгай хөтөлбөрөөр хийдэг.

Манай хамт олны сургалтанд хамрагдсан байдал

  • 2002-2007 он хүртэл Швед улсын Стокольм хотын SAS академийн бүхээгний дадлагажуурын сургалтанд компанийн нисгэгч нар жил бүр 2 удаа хамрагдан амжилттай дүүргэж ирлээ.
  • 2002 оны 12 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн фоккер онгоцны техникийн сургалтанд инженер техникийн бүрэлдхүүн 9 хүнтэй групп хамрагдаж амжилттай дүүргэв.
  • 2003 оны 02 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн Авионикийн инженерийн сургалтыг компанийн чанар баталгаажуулалтын менежер амжилттай дүүргэв.
  • 2003 оны 03 сард БНХАУ-ын Бээжин хот дах Прат Витнэ сервисийн хөдөлгүүрийн сургалт, параметрийг унших сургалтуудад компанийн 3 инженер амжилттай оролцлоо.
  • 2004 оны 02 сард БНХАУ-ын Бээжин хот дахь Прат Витнэ сервисийн шугамын техник үйлчилгээ ба хөдөлгүүрийн эд анги дурандах сургалтанд компанийн 2 инженер хамрагдаж амжилттай дүүргэв.
  • 2004 оны 03 сард Голланд улсын Амстердам хот дахь Фоккер сервис компанийн фоккер онгоцны инженерийн сургалтыг компанийн инженерингийн менежер амжилттай төгсөв.
  • 2004 оны 03 сард Францын Парис хотноо Техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх тухай сургалтанд чанар баталгаажуулалтын менежер хамрагдлаа.
  • 2005 оны 02 сард АНУ-ын Акрон хот дахь Техник үйлчилгээний засварын төвд онгоцны дугуй болон тормозны техник үйлчилгээний сургалтанд компанийн инженерингийн менежер, шугамын менежер нар хамрагдав.
  • 2005 оны 06 сард ОХУ-ын Эрхүү хот дахь COSCAP-North Asia компаниас зохион байгуулсан Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх техникийн зааварчилгаа сургалтанд нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, аялал бүрдүүлэгч нийт 5 хүн хамрагдлаа.
  • 2005 оны 10 сард БНХАУ-н Бээжин хотод MSG-3 сургалтанд чанар баталгаажуулалтын хэлтсийн менежер хамрагдлаа.
  • 2005 оны 12 сард БНСУ-ын Сөүл хот дахь А-Боинг компаний Фоккер 100 маягийн агаарын хөлгийн дадлагажуурт нисэх бүрэлдхүүний 5 хүн хамрагдаж төгслөө.
  • 2006 оны 02 сард БНСУ-ын Сөүл хот дахь Азийн нисэх онгоцны сургалтын төвд Авран хамгаалах, аюулгүй ажиллагааны сургалтанд нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч нийт 8 хүн хамрагдав.
  • 2006 оны 09 сард БНХАУ-ын Бээжин хот дахь Прат Втнэ сервисийн PW 125 B хөдөлгүүрийн сургалтанд инженер техникийн 2 ажилтан хамрагдлаа.
  • 2006 оны 11 сард Их Британийн Ист Кальбрейт дахь Роллс Ройс TAY-650-2 хөдөлгүүрийн сургалтанд инженерингийн менежер, ээлжийн ахлагч нар хамрагдав.
  • 2006 оны 11 сард Сингапурын Алтеон Боинг компанийн Ф-100 онгоцны бүхээгний дадлагажуурт 3 нисгэгч хамрагдлаа.
  • 2007 оны 03 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Air China flight attendant Training center”-ийн Авран хамгаалах, аюулгүй ажиллагааны сургалтанд Нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгч нийт 12 хүн хамрагдав.
  • 2007 оны 04 сард Швед улсын Стокольм хотын G-Cat академийн нисгэгчийн дадлагын сургалтанд компанийн 12 нисгэгчтэй групп хамрагдаж амжилттай дүүргэв.
  • 2007 оны 05 сард БНХАУ-ын Хайнань мужийн Саня хотод Хойд Азийн бүсийн КОСКАП хөтөлбөрийн хүрээнд , Агаарын тээвэрлэгчийн аюулгүй ажиллагааны менежмент, тогтолцоо семинарт компанийн аюулгүй байдлын аудитор оролцлоо.
  • 2007 оны 06 сард Швед улсын Стокольм хотын Оксфорд авэйшн академийг компанийн 2 нисгэгч Ф-50 онгоцны бүхээгний дадлагын сургалтанд 2 удаа хамрагдлаа.
  • 2007 оны 06 сард Сингапурын Алтеон Боинг компанийн Ф-100 онгоцны бүхээгний дадлагажуурт 2 нисгэгч хамрагдлаа.
  • 2008 оны 05, 11 саруудад Швед улсын Стокольм хотын Оксфорд авэйшн академийн нисгэгчийн дадлагын сургалтанд компанийн нисэх бүрэлдхүүн 2 групп болон 2 удаа хамрагдаж амжилттай дүүргэв.
  • 2008 оны 10 сард Гонконг-д Basic AVSEC MANAGEMENT Course-н Нисэхийн аюулгүй байдлын аудиторын сургалтыг Аюулгүй байдлын аудитор амжилттай дүүргэв.
  • 2009 оны 04 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Air China” сургалтын төвийн авран хамгаалах сургалтанд Агаарын хөлгийн үйлчлэгч 11 хүн хамрагдлаа.
  • 2009 оны 04 сард БНХАУ-ын Бээжин хот дахь “Бойнг” сургалтын төвийн Нислэг үйлдвэрлэлийн инженерийн сургалтанд нислэг үйлдвэрлэлийн 3 мэргэжилтэн хамрагдлаа.
  • 2009 оны 04 сард Францын Гонесса хотод хөдөлгүүр дурандах сургалтанд инженер техникийн 3 хүн хамрагдав.
  • 2009 оны 04 сард Малайзын Куала Лумпур хотод хөдөлгүүр асаах сургалтанд инженерингийн менежер, шугамын менежер нар хамрагдлаа.

Мэдээлэл

FOKKER-50 АГААРЫН ХӨЛГИЙН ТУХАЙ

“Fokker-50” онгоц хөөрөлт, буултын гүйлтийн урт харьцангуй бага, шороон зурвас дээр ч бууж хөөрөх боломжтой, манай орны нөхцөлд тохирсон, дуу шуугианы нам түвшинтэй, дэлхийд алдартай фирмүүдийн хөдөлгүүр, хөл анги, орчин үеийн нислэгийн бүрэн автомат удирдлага, хяналт нагивацийн электрон системүүдээр тоноглогдсон орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн тохилог онгоц.

ШАГНАЛ

Аэромонголиа нь ямагт зорчигч үйлчлүүлэгчиддээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг бөгөөд бидний энэ хичээл зүтгэлийг Дэлхийн Чанарын хорооноос үнэлж, Аэромонголиа компанийн хамт олны чанарыг дээд зэрэгт байлгахын төлөө байнгын хичээл зүтгэл, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж, найдвартай аюулгүй үйлчилгээ үзүүлж, манлайлал шинэчлэлийн тал дээр ахиц гаргасан хүчин чармайлтуудыг тэмдэглэж олон улсын чанарын “Цагаан алтан од” шагналыг 2008.09.22-нд Францын Парис хотноо гардуулсан бол мөн 2006 онд энэ шагналын “Алтан Од” номинацийг тус компани авч байсан ба дахин нэг шат ахин энэ шагналынхаа дээд талын шагналыг авсан нь тус компаний хамт олны төдийгүй Монголын Иргэний Агаарын Тээврийн түүхэн дэх томоохон үйл явдал болж байсан.

ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУД

Тус компани нь орон нутгийн болоод олон улсын нислэгийн чиглэл, давтамжыг байнга нэмэгдүүлж, мөн агаарын хөлгийн паркаа нэмэгдүүлэн өөрсдийн агаарын хөлгийн ангар байгууламж, ажилчдын оффистэй болж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Тус компанид “Айвенхоу Майнз Монголиа Инк”ХХК-ийн захиалгаар Австралийн “Hart Aviation” аудитын компанийн хяналт шалгалт тогтмол хийгддэг ба нислэгийн аюулгүй байдал, бичиг баримтын бүрдлийг хэрхэн хангадаг гээд бүхий л үйл ажиллагаагаараа тухайн хяналт шалгалтанд өндөр үнэлгээ авдаг нь олон улсад болон дотооддоо өндөр зэрэглэлийн авиа компани болсоныг харуулж байна.

Холбоо барих

Улаанбаатар төв оффис
Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал, Улаанбаатар 34, ш/х-105

Утас: 976- 283212
Факс: 976-11-379943; 976-11-379616
И-мэйл: marketing[at]aeromongolia.mn, passengerservice[at]aeromongolia.mn
Вэб: www.aeromongolia.mn

Компаниуд

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics