Тус компани нь 1988 болон 1989 онуудад Польш улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа ашигладаг.
Компаний хөгжлийн түүхэн замнал
1956 онд АН-2 маягийн 6 ширхэг агаарын хөлгийг иргэний нисэхийн салбарт ашиглаж эхэлсэн түүхтэй бөгөөд улмаар байгаль орчин, эко системийг хамгаалах үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор ХАА-ын үйлдвэрлэл үйлчилгээний “ТАС” компанийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 2/10 тоот хамтарсан тогтоолоор үүсгэн байгуулсан билээ.Цаашид үйл ажиллагааг нь эрчимжүүлж, менежментийг сайжруулах зорилгоор 1999 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор “МИАТ” ХК-ий бүрэлдэхүүнд АН-2 онгоцны хэсэг, “МИАТ Агросервис” ХХК-ий охин компани хэлбэрээр ажиллаж байгаад “МИАТ Агросервис” ТӨҮГ болон өөрчлөн зохион байгуулагдсан.
Үүний дараа 2006 онд төрийн өмчийг хувьчлах шийдвэр гарч, дуудлага худалдаагаар “Моннис Интернэшнл” ХХК нь худалдан авснаар тус компаний шинэ үеийн түүх эхэлсэн түүхтэй.
Менежмент, ажиллах хүч
“Моннис Эйр Сервис” ХХК нь одоогоор Нислэг үйлдвэрлэлийн хэлтэс, Инженеринг техник үйлчилгээний хэлтэс, Захиргаа санхүүгийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, нийт 30 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Аливаа байгууллагын амжилт ололтыг мэргэшсэн чадварлаг боловсон хүчингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Манай нисгэгчид болон инженер техникийн ажилтнууд агаарын нислэгийн салбарт 20 гаруй жил дадлагажиж мэргэшсэн, туршлагатай, чадварлаг ажилтнууд байдаг.
Түүнчлэн бид ажилчдаа байнга гадаад дотоодын мэргэжлийн сургалтуудад хамруулж байдаг юм.
Сургалтанд хамрагдсан байдал
- 2007 оны 4-р сард бүх нисгэгчид ИНЕГ-ын сургалтын төвд нислэгийн онолын давтан сургалт хийсэн.
- 2007 оны 6-р сард COSCAP North Asia-с зохиосон Safety Management Systems (SMS) сургалтанд компаний нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, аюулгүй ажиллагаа чанар баталгаажуулалтын менежер нар амжилттай оролцлоо.
- 2007 оны 9-р сард Швецари улсад Pilatus PC-6 агаарын хөлгийн зэрэглэлийн эрх авах сургалтанд компаний нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, аюулгүй ажиллагаа чанар баталгаажуулалтын менежер, авионикийн инженер, инженерингийн мэргэжилтнүүд амжилттай дүүргэж эрхийг авсан.
- 2008 оны 1-р сард COSCAP North Asia-с зохиосон Итгэмжлэгдсэн шалгагч нисгэгчийн сургалтанд нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга оролцож амжилттай дүүргэв.
- 2008 оны 3-4-р сард ОХУ-ын Москва хотын МАРЗ РОСТО-д Ан-2 маягийн агаарын хөлөгт хяналт, сэргээн засварлалтын ажил /КВР/-ын сургалтанд нийт инженер техникийн бүрэлдэхүүн хамрагдсан.
- 2009 оны 7-р сард COSCAP North Asia-с зохиосон Airworthiness Reliability сургалтанд аюулгүй ажиллагаа чанар баталгаажуулалтын менежер, инженеринг төлөвлөлтийн мэргэжилтэн амжилттай хамрагдав.
- 2010 оны 3-р сард ОХУ-ын Эрхүү мужийн ВСРУГА-н дэргэдэх УТЦ-д 2 багш нисгэгч бүхээгийн дадлагажууëàã÷ багшийн сургалтанд, 4 инженер техникийн ажилтнууд АН-2 маягийн агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн сургалтанд сууцгаав.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Манай онгоц:
Бидний ашиглаж буй АН-2 онгоц нь 1956 оноос эхлэн Монгол Улсын Цэнхэр тэнгэрт хүн, ачаа, шуудан тээвэрлэхээс эхлээд олон төрлийн тусгай зориулалтын нислэгийг хийсээр ирсэн.Одоогоор бидний нислэг үйлдэрлэлдээ ашиглаж буй онгоц нь 1988 болон 1989 онуудад Польш улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлгүүд юм.
АН-2 онгоцны үндсэн үзүүлэлтүүд:
- 1000 морины хүчтэй АШ-62ИР хөдөлгүүртэй
- Хөөрөлтийн хамгийн хүнд жин 5250 кг
- Ашигтай даац 1000 – 1500 кг
- Нислэгийн хурд 180 – 200 км/цаг
- Нислэгийн өндөр 4500
- Нислэгийн алслалт 800 км
Моннис Эйр Сервис ХХК нь одоогоор Нислэгийн үйлчилгээ болон Агаарын хөлгийн засвар, техникийн үйлчилгээ гэсэн 2 үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Нислэгийн үйлчилгээ:
Авиахимийн нислэгМанай компани нь Монгол Улсын газар тариалангийн талбайн хортон ургамлыг устгах, хөдөө аж ахуйн бэлчээрт хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай тэмцэх, ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх бүх төрлийн авиахимийн нислэгийг гүйцэтгэдэг.
Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх авиахимийн нислэгийн ажил
- 2009 онд ойн санд хөнөөл учруулж буй хортон шавжтай тэмцэх ажлыг 48500 га талбайд тендер шалгаруулалтаар хийж гүйцэтгэсэн.
- 2010 онд Улаанбаатар, Булган, Орхон, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Увс аймгуудын 226’210 га модтой талбайд авиахимийн нислэг үйлдээд байна.
- 2009 онд бэлчээр, ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгчтэй тэмцэх авиахимийн нислэг 55'000 га талбайд хийж гүйцэтгэсэн.
- 2010 онд бэлчээр, ургамалд хөнөөл учруулж буй хортон мэрэгчтэй тэмцэх авиахимийн ажлыг 84'000га талбайд Архангай аймагт хийхээр төлөвлөж байна.
Сургалт дадлага
Одоогоор ИНБД(Иргэний Нисэхийн Багц Дүрэм)-61-д заагдсàнаар 90 хоногийн хугацааны нислэгийн ур чадварыг хадгалах дадлагын нислэгийг хийж байна. Нисэх бүрэлдэхүүний бүхээгийн нислэгийн дадлагыг улирал тутамä хийж байна. Тухайн нислэгийн ажлын онцлогтой холбогдсон нислэгийн дадлагыг аэродромын районд болон үйлдвэрлэлийн нөхцөлд нисэх бүрэлдэхүүнийг дадлагажуулж байгаа.
Ачаа тээвэр
Манай компани нь 1500 кг хүртэëх ачааг Монгол Óлсын нутаг дэвсгэрийн хаана ч шуурхай хүргэх чадвартай.
Зургийн нислэг
Манай компани нь агаар мандлаас бүх төрлийн зураг авах тусгай тоноглогдсон агаарын хөлөгтэй ба тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн нисэх бүрэлдэхүүнтэй.
- 2008 онд Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Мянгат сумдын нутагт байр зүйн 1:5000 масштабтай агаарын зураглалын нислэг
- 2009 онд Энержи ресурс компаний захиалгаар Өмнөговь аймагт Ухаа худаг-Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын трассын 1:5500 масштабтай агаарын зураглалын нислэг
- 2009 онд “Гацуурт” ХХК-ий захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд Бороо гоулд алтны уурхайн 1:5000 масштабтай агаарын зураглалын нислэг
- 2010 онд ЗТБХБЯ, “KOICА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын захиалгаар Улаанбаатар хотын барилгажсан районы шинэчилсэн тоон зураг зохиох ажлын хүрээнд 1:1000 масштабтай агаарын зураглалын нислэгийг тус тус үйлдсэн байна.
Агаарын хөлгийн засвар, техникийн үйлчилгээ:
Манай компани нь АН-2 маягийн агаарын хөлгийн техник үйлчилгээний зориулалттай өөрийн байр буюу ангартай бөгөөд ИНД-145-ын дагуу “Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ”-гээр 2008 онд гэрчилгээжсэн. Мөн АН-2 маягийн агаарын хөлөгт дараах техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.- Шуурхай техник үйлчилгээ
- Цаг үеийн техник үйлчилгээ
- Хадгалалтын үеийн техник үйлчилгээ
- Тусгай техник үйлчилгээ
- Хяналт, сэргээн засварлалтын ажил /КВР/-г хийдэг
Зорилтот ажлууд
Нисэх баг, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд, хамт олон, мэргэжил, мэргэшил, ур чадвараа өндөр түвшинд хөгжүүлж, нислэгт тэнцэх чадварыг хангасан агаарын хөлгийг байнга бэлэн байлгаж, нисэхийн аюулгүй ажиллагааг хангасан, үр ашигтай нислэг үйлдвэрлэлийг тогтмолжуулж, захиалагч үйлчлүүлэгч байгууллагуудын эрэлт хэрэгцээг найдвартай хангахын тулд хэтийн төлөв, ирээдүйгээ дараах байдлаар тодорхойлж байна:- Сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, орчин үеийн шийдлээр зохиомжлогдсон агаарын хөлгийн техник үйлчилгээний байр, зогсоол “Ангар”-ыг олон улсын стандартад нийцүүлэн шинээр барüж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
- АН-2 маягийн агаарын хөлгийн хөдөлгүүрт их засвар хийх, техник технологийн боломжийг судлан, өөрсдийн хүчээр хийдэг болохоор төлөвлөж байна.
- Иргэний нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх (ИНД - 141) дүрмийн дагуу нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээгээр гэрчилгээжиж нисгэгч, инженер техникийн ажилтныг өөрсдөө бэлтгэх, мөн түүнтэй холбогдуулан өөрийн ашиглаж буй АН-2 маягийн агаарын хөлгийг орчин үеийн Cessna Aircraft-ийн агаарын хөлгүүдээр шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Холбоо барих
Улаанбаатар хот, ХУД-10,Чингис Хаан ОУНБ,
“Моннис Эйр Сервис” ХХК -ий байр
Утас: (976-11) 379753, (976-11) 283066
Факс: (976-11) 379969
Имэйл: info[at]monnisairservice.mn



