МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Моннис Ком

Моннис Ком

“Моннис Ком” ХХК нь 2008 оноос дэлхийн №1 микропроцессор үйлдвэрлэгч Intel корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компаний зорилго нь Intel корпорацийн бүтээгдэхүүнүүдийг Монголд компьютерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, хувь хүмүүст давхар дамжлагагүй, оригинал, баталгаатай, сүүлийн үеийн цувралуудыг үйлдвэрээс нь шууд, цаг алдалгүй нийлүүлэх явдал юм.

Бүтээгдэхүүн & үйлчилгээ

Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүд:

  • Intel® Core™ процессорууд
  • Intel® эх хавтангууд
  • Intel® серверүүд
  • Intel Solid State Drive
  • Acer LCD
  • Acer PC All-in-One
  • LeadMax RAM
  • Seagate HDD
  • Haier PC All-in-One
  • D-link Routers

Хамтран ажиллагч байгууллагууд

Одоогоор бид MCS электроникс, Мигма электроникс, Саммит электроникс, Компьютер Ланд, Компьютер маркет зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэн нягт хамтран ажилладаг.

Бид өөрийн харилцагч болох компьютерын худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, 2009 оны байдлаар бид Монголын компьютерын зах зээлд микропроцессорын хэрэглээний 51%-ийг дангаараа нийлүүлж, Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд борлуулалтаараа Сингапурын дараа хоёрдугаарт орсон байна.

Холбоо барих

Ниссан төвийн 3-р давхар,
СБД-2, Нарны зам-13,
Улаанбаатар-14251, Монгол Улс

Утас: 976-11 318283
Факс: 976-11 323235
Имэйл: monniscom[at]monnis.com

Компаниуд

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics