МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Эрчим Концерн

Эрчим Концерн

Эрчим Концерн нь 1974 онд байгуулагдсан ба Дархан хотын цахилгаан станцын уурын зуухыг засварлаж хамгийн анхны ажлаа гүйцэтгэж байсан түүхтэй. Улмаар TЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг Монголын томоохон цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийн тохиргоог хийх, угсрах, засварлах, үйлдвэрлэх, генераторуудыг шалган турших, хуваагдмал бүтцүүд, дэд станц болон өндөр хүчдэлийн цахилгаан шугам зэргийг угсрах, хүчдэлийн трансформаторуудад тохиргоо хийх, засварлах, автомат үйл ажиллагаатай хэмжилтийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх зэрэг олон төрлийн үйлчилгээг хийж ирсэн арвин туршлагатай болоод байна.

Одоогийн байдлаар салхи болон нарны эрчим хүчний судалгааны ажил хийхээс гадна, эрчим хүчний салбарт төсөл боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна.

Компаний хөгжлийн түүхэн замнал

  • 1989 онд. 11'000 м.кв талбай, 260 орчин үеийн машин техникээр тоноглогдсон шинэ үйлдвэрийн барилгаа барьж, ашиглалтад оруулав.
  • 1995 он. Монгол-Хятадын хамтарсан үйлдвэр “Зуух” ХХК–ийг байгуулж, бага оврын зуухнуудыг турших, угсрах, үйлдвэрлэх ажлыг эхэлсэн.
  • 1996 оны 8-р сар. Монгол-Энэтхэгийн хамтарсан үйлдвэрийн “ЕМР” ХХК-ийг байгуулж, 25-400 квт-ын хүчин чадалтай трансформаторуудыг үйлдвэрлэж эхэлсэн.
  • 1996 оны 10-р сар. Өндөр даралтын ВКZ-220 зуухны эд ангиудыг үйлдвэрлэж эхэлсэн.
  • 1998 онд Зүүнбаян сумд Дулааны цахилгаан станц барих төсөлд хамтран оролцсон бөгөөд уг төсөл Завхан, Хархорин, Баянхонгорт хэрэгжсэн юм.
  • 1999 оны 4-р сар. 6 квт-ын хүчдэлтэй цахилгаан хөдөлгүүрүүдийн ороомгийг засварлах технологийн шугамын төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Эрчим Концерн нь дэд бүтэц, эрчим хүчний салбарт дараах үндсэн үйл ажиллагааг явуулж байна.

  • Цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийг тохируулах, угсрах, засварлах, үйлдвэрлэх.
  • 500-гаас дээш квт-ын хүчин чадалтай DAZO, AZM маркийн генераторууд, мөн 0.1-10.6 киловольтын хүчин чадалтай, 0.4 киловаттын хүчдэлтэй генераторуудын тохиргоог хийх ба шалган туршиж үзэх.
  • Хуваагдмал бүтцүүд, дэд станцууд болон 35, 10.6 квт-н цахилгаан шугам зэргийг угсрах ба тохируулга хийх.
  • 6300 хүртэлх киловольтын хүчин чадалтай 6.10.35 киловаттын хүчдэлтэй өндөр хүчдэлийн трансформаторуудад тохиргоо хийх, шалган туршиж үзэх, өөрчлөх, засварлах.
  • Автомат үйл ажиллагаатай хэмжилтийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх, шалгаж туршиж үзэх.
  • АSME /Америкийн механик инженерүүдийн холбоо/-ийн стандартуудаар бүтээгдэхүүнүүдэд чанарын хяналт тавих, чанарын хяналтын сүлжээг бий болгох.
  • Иргэний, үйлдвэрлэлийн, инженерийн бүтцүүдийг үйлдвэрлэх ба угсрах сүүлийн үеийн технологиудаар өндөр түвшний төслүүд боловсруулах ба зөвлөгөө өгөх.

Хэрэгжүүлсэн төслүүд

  • 1996-1999 он. 3-р цахилгаан станцын зуухыг шинэчлэх ажлыг гүйцэтгэгч Италийн “АВВ” компаний хамтран гүйцэтгэгчээр ажиллаж, ВКЗ 220-100 маркийн 4 зуухны даралттай хэсгийн эд ангиуд болон металл бүтэц бүхий 3000 орчим тн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.
  • 1997-1999 он. Японы бууруулсан хүүтэй зээлээр санхүүжигдсэн 4-р цахилгаан станцын зуухыг шинэчлэх олон улсын тендерт гүйцэтгэгчээр оролцож, 4 зуухны супер халаагч болон ус дамжуулах хоолойнуудыг үйлдвэрлэв.
  • “Австри- Энержи” компаний захиалгаар 4 зуухны циклонууд, мөн нийт 80 тн төмөр бүтэц үйлдвэрлэж, туршилтын болоод зохицуулалтын арга хэмжээнд оролцов.
  • 1998 он. Зүүнхараагийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх ажлын үндсэн гүйцэтгэгч нь болж, Завхан, Баянхонгор, Хархоринд UKHZ-0,7 маркийн зуухнуудыг ажилд оруулав.


Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ техник технологи

3,4-р цахилгаан станцуудын зуухыг шинэчлэх ажлын хүрээнд бид дараах техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
  • Гагнууран холбоосны 6 цэгт дулааны боловсруулалт зэрэг хийх R6-NOV А маркийн аппарат
  • ЕКАВ маркийн гагнуурын аппаратууд
  • CIА маркийн труба огтлогч
  • Рентген туяа, рентген зураг, соронзон нунтаг, ус нэвтрүүлэх зэрэг гагнууран холбоос хийхэд хор нөлөөгүй тоног төхөөрөмжүүд.


Хамтран ажиллагч байгууллагууд

Манай байгууллага нь Монгол Улсын болон олон улсын дэд бүтэц, техник технологийн үйлдвэрлэлийн томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал 3, 4-р цахилгаан станц, аймаг сумдуудын станцууд, бусад дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй төрийн болон хувийн байгууллагын төслүүд гэх мэт Монголын томоохон бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Видео

K580 220кВ ЦДАШ
Эрчим Концерн, Оюу Толгой
Өмнөговь аймаш, 2011 он

Холбоо барих

Моннис Цамхаг-14-р давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Улаанбаатар 14240, Монгол Улс
Утас: +(976) 11 311687 | Факс: +(976) 11 323248
Цахим хуудас: www.erchimcorp.com
Цахим шуудан: secretary[at]erchimcorp.com

Компаниуд

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics