МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Эм Си Пи Эл

Эм Си Пи Эл

Моннис групп болон тус компаний түнш, Хятад улсын ложистик чиглэлийн томоохон компаниудын нэг болох “Жиа Юуи Интернэйшнл Ложистикс” ХХК нар нь хамтран 2010 онд “Монголиан Чайна Прожект Ложистик” ХХК-г /товч нэр : Эм Си Пи Эл ХХК/ байгуулсан юм.

Эм Си Пи Эл ХХК нь эрчим хүчний болон уул уурхайн төрөл бүрийн төслүүдийг зохион байгуулалттайгаар мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд одоогоор уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүдийг үйл ажиллгаагаа явуулахад нь дэмжлэг болох үүднээс цогц хэмжээний ложистик үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Эм Си Пи Эл ХХК хэдийгээр шинэ байгууллага боловч Хятадын томоохон ложистик байгууллагын арвин их туршлагад тулгуурлан Монголдоо тэргүүлэгч мэргэжлийн ложистик компани болохыг зорин ажиллаж, үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж байна.

Тус компани манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр 160 гаруй ажлын байр шинээр бий болгож, Оюу Толгой ХХК-ийн хамтын ажиллагааны томоохон гэрээт компаний хувьд Өмнөговь аймаг болон Ханбогд сумын дэд бүтэц, усан хангамж, барилга орон сууц, цахилгаан станцын бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулж байна.

Менежмент, ажиллах хүч

Эм Си Пи Эл ХХК нь одоогоор Оюутолгой дахь зохицуулалт, Тээвэрлэлт, Гаалийн зуучлал, Захиргаа, Санхүү гэсэн 5 хэлтсийн хүрээнд, 160 гаруй ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Ложистикийн үйл ажиллагааг өөрийн улсдаа нэвтрүүлэн, XXI зууны шилдэг аргачлал технологи менежментийг хэрэгжүүлэн ажилчдаа өндөр түшвинд сурган чадварлаг боловсон хүчин бэлтгэж байна.

Бид нийт ажилчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарал тавьж ажиллан нийгмийн халамжийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдэнд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, ажилчдын дүрэмт хувцас, зарим шаардлагатай гар хийцийн материалуудыг захиалан худалдан авах гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эхрлэлтийг дэмжин ажиллаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Тус компани 2010 оны 5-р сараас эхлэн Оюу Толгой ХХК-ий гэрээт компани болж уг гэрээний дагуу орон нутгийн болон хил дамнасан ачаа, бараа тээвэрлэлт, импортын болон экспортын гаалийн бүрдүүлэлт, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үйлчилгээ болон бусад төрлийн ажил үйлчилгээг үзүүлж байна.

Ложистик үйлчилгээ:

  • Гадаад, дотоодын агаарын, төмөр замын болон авто замын тээвэрлэлт
  • Агуулахын менежмэнт
  • Импортын болон экспортын гаалийн зуучлалын үйлчилгээ
  • Том оврын ачаанд зориулсан тусгай тээвэрлэлт
  • Төслийн ачааг хүргэх, яаралтай болон бусад зохицуулах үйлчилгээг хангах
  • Ложистик үйлчилгээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх

Техник хэрэгсэл

Эм Си Пи Эл ХХК нь одоогоор 100 гаруй том оврын машин, механизмаар ачаа тээврийн ажлыг гүйцэтгэж байна. Үүнд: North Benz, Камаз, Маз маркын ачааны чиргүүл, өргөгч, өөрөө буулгагч, хүнд даацын ачааны автомашин гээд олон төрлийн техник, хэрэгслийг ашиглаж байна.

Холбоо барих

Ниссан төвийн 3-р давхар,
СБД-2, Нарны зам-13,
Улаанбаатар-14251, Монгол Улс

Утас: (976) 70108884
Факс: (976) 70108885
Имэйл: logistics[at]mcpl.mn

Компаниуд

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics