МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Моннис Пропертиес

Моннис Пропертиес

Моннис Пропертиес ХХК нь 2006 оны 01-р сарын 2-нд байгуулагдан үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэлт, ашиглалт, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Моннис Группын салбар компани юм.

Тус компаний анхны төсөл нь 2006 онд баригдсан, Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах “НИССАН ТӨВ”-ийн барилга юм.

2 дахь том төсөл болох оффис, үйлчигээний зориулалттай “Моннис Цамхаг” барилга нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд Улаанбаатар хотын А бүс болох Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, Улсын төв номын сангийн урд талд байрлалтай, 15051 м.кв талбайтай, 15 давхар барилга юм.

Менежмент

Моннис Пропертиес ХХК нь одоогоор Захиргаа, Санхүүгийн хэлтэс, “Моннис Цамхаг”-ийн Ашиглалтын алба гэсэн бүтэц бүхий нийт 21 үндсэн ажилтан, 12 гэрээт ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани зах зээлд өрсөлдөхүйц цалин, ажилчдынхаа нийгмийн халамж, мэргэжлийн сургалт дадлагын асуудлыг байнга анхааран ажиллаж, үе шаттайгаар шийдвэрлэдэг.

Харилцагч байгууллагууд

Манай компани нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд дэлхийд брэндийн чанар нэр хүндээрээ танигдсан Raynaers Aluminium, Heroal, ToTo, Suntek, Samsung, Sigma Elevator, Boon Edam зэрэг компаниудтай хамтран ажилладгаас гадна барилгын зураг төсөл, төлөвлөлтийн үе шатанд ихээхэн анхаaрал хандуулан Солонгосын Dasan компаний мэргэжлийн багийн зөвлөгөө, үйлчилгээг байнга авч хамтран ажилладаг.

Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэлтээс гадна цагт 30м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай Liebherr фирмийн зуурмагийн узель, 100м бетон шахах хүчин чадалтай Putmeister фирмийн шахагч насостой бөгөөд бетон зуурмаг бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Хийж гүйцэтгэсэн төслүүд

Ниссан төв

Ниссан төвТус компаний анхны төсөл нь 2006 онд ашиглалтанд өгсөн Ниссаны олон улсын стандартын дагуу баригдсан “НИССАН ТӨВ” барилга бөгөөд тухайн үед манай улсын анхны олон улсын стандартын шаардлагыг хангасан автомашины цогц үйлчилгээний төв болж чадсанаараа онцлог юм.

Ниссан төвийн 1-р давхарт автомашины үзүүлэнгийн танхим, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний төв болон харилцагчийн хүлээлгийн хэсэг, кофе шоп байрлах бөгөөд 2 болон 3-р давхар нь оффисын зориулалттай.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчиддээ 4000 орчим Ниссан болон Инфинити брэндийн автомашинуудыг хүргээд байна. /Инфинити нь Ниссаны зөвхөн АНУ-д тусгайлан үйлдвэрлэдэг тансаг ангиллын автомашины брэнд юм/ Ниссан төвийн талаар дэлгэрэнгүй...

Моннис Цамхаг

Моннис Цамхаг Моннис Пропертиес ХХК-ий дараагийн төсөл болох оффис, үйлчигээний зориулалттай “Моннис Цамхаг” барилга нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд Улаанбаатар хотын А бүс болох Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, Улсын төв номын сангийн урд талд байрлалтай, 15051м2 талбайтай, 15 давхар барилга юм.

Уг барилгын хувьд металл каркас, төмөр бетоны холимог хийц бүхий, шилэн фасадтай орчин үеийн стандартад нийцсэн барилга бөгөөд газар хөдлөлтөнд тэсвэртэй, өндөр барилга барихад өргөнөөр ашигладаг, дэвшилтэт технологийг ашигласан. Барилгын хийц, дотоод тохижилтын хувьд Монгол Улсдаа анхдагч, өвөрмөц, дэвшилттэй шийдэлтэй болж чадсан.

Барилгын архитектур төлөвлөлтийг Үндэсний төв номын сан талдаа 4-13 дугаар давхарт хагас тойрог хэлбэртэй консаль, барилгын баруун талдаа 6-8 дугаар давхарт металл каркас бүхий саравчин оруулга хийж, барилгын дээврийг ташуу хэлбэртэй шилэн нэмэлт давхраар төлөвлөсөн нь тус барилгыг орчин үеийн шинэлэг шийдэлтэй болгосон.

Барилгын 1-3-р давхруудад банк, билетийн касс, кофешоп, Япон хоолны ресторан гэх мэт үйлчилгээний газруудтай, 4-14-р давхрууд оффисын зориулалттай, хамгийн дээд талын давхар болох 15-р давхарт дээд зэрэглэлийн ресторан байрлуулахаар төлөвлөсөн.

“Моннис Цамхаг” нь “Оюу Толгой”, “Leighton”, “Southgobi Sands”, “KORES”, ‘GoviEx”, ‘Runge”, “Peabody Winsway Resources”, “Ирээдүй Энержи”, “Моннис Интернэшнл” зэрэг гадны болон дотоодын томоохон байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж чадсанаараа онцлогтой.

Тус барилга нь 1 шилэн, 3 нийтэд үйлчлэх зориулалттай цахилгаан шат, аваарын болон галын тус тус нэг шаттай, давхар бүрт галын дохиолол, утаа мэдрэгч, галын хоолойтой. Мөн нэмэлтээр галын иж бүрэн автомат Спринклер системийг суурилуулсан. 24 цагийн харуул хамгаалалт, камерын системтэй, түрээслэгч болон үйлчлүүлэгч нарын тав тух аюулгүй байдлыг бүрэн хангасан байгууламж юм. Моннис цамхагийн талаар дэлгэрэнгүй...

Холбоо барих

Моннис Цамхаг – 3-р давхар,
Чингисийн өргөн чөлөө-15,
Улаанбаатар 14240, Монгол Улс

Утас: +(976) 11 326885
Факс: +(976) 11 323248
Имэйл: tower[at]monnis.com
Веб: www.monnis.com/tower

Компаниуд

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics