МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Компаниуд >> Лиебхэрр

Лиебхэрр


Лиебхэрр, уул уурхайн тоног төхөөрөмж, сервис үйлчилгээ

Уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы “Лиебхерр” брэндийн албан ёсны дистрибьютороор найм дахь жилдээ ажиллаж байна. Бид тус брэндийн уул уурхайн хүнд машин механизм болон тоног төхөөрөмжийг худалдах, түрээслэх, лизингээр борлуулуулахаас гадна борлуулалтын дараах бүх төрлийн засвар үйлчилгээг чанартайгаар хийж гүйцэтгэдэг.

Мөн замын тоног төхөөрөмжөөрөө дэлхий дахинд танигдсан Германы “BOMAG”, дизель цахилгаан үүсгүүр, хүнд даацын машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч “CUMMINS”, бүх төрлийн дугуй үйлдвэрлэгч “GOOD YEAR” зэрэг томоохон брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтэц зохион байгуулалт

Моннис Интернэшнл-ийн Лиебхерр, уул уурхайн газар нь Худалдааны хэлтэс болон Худалдааны дараах үйлчилгээний хэлтэс гэсэн 2 хэлтсийн хүрээнд, үндсэн 180 гаруй ажилчин албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Уул уурхайн ажил нь улирлын чанартай учраас гэрээт ажилтныг тухай бүрт нь нэмж авч ажиллуулдаг бөгөөд 500 гаруй хүн ажиллах тохиолдол гардаг.

Ажиллах хүчин

Манай компани ажилчдынхаа мэргэжлийг дээшлүүлэх, дадлагажуулах тал дээр нилээд анхаарч ажилладаг. Мэргэжлийн сургалтанд хамрагдах хүсэлтэй ажилтнууд их байдгийг харгалзан анхан шатны сургалтыг өөрийн үйлчилгээний төвдөө зохион байгуулдаг ба сургалтанд хамрагдсан ажилчдынхаа мэдлэг чадварыг шат ахиулах байдлаар дахин сургадаг.

Мөн Лиебхэррийн Франц, Герман дахь үйлдвэрт хагас жилээс нэг жилийн хугацаатай дадлагажуулж сургахаас гадна дотооддоо аль болох олон хүнийг сургаж бэлдэхийн тулд гадаадаас мэргэжилтэн багш нарыг урьж ажиллуулдаг.

Үүнээс гадна жил бүр дотоодын их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс дадлагажсан сурлага, идэвх санаачлага сайтай төгсөгчдийг сонгон шалгаруулалтаар авч ажиллуулдаг.

Бүтээгдэхүүн & үйлчилгээ

Одоогоор манай компани “Лиебхерр”-ийн нийт 300 гаруй техникийг Монголын томоохон уул уурхайн компаниудад нийлүүлээд байна.

“Лиебхерр”-ийн техникүүд нь ажлын бүтээмжийн хувьд маш өндөр үзүүлэлттэй, түлш зарцуулалт бага, ашиглалтын зардалд хэмнэлттэй, эдийн засгийн талаасаа ч өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд юм. Мөн ажиллах тав тухтай нөхцлөөр бүрэн хангасан байдаг. Ялангуяа Монгол шиг эрс тэс уур амьсгалын нөхцөлд ажиллах бүрэн боломжтой текникүүдийг зөвхөн “Лиебхерр” -т үйлдвэрлэдэг.

Худалдааны нөхцөл

Манай компани хэрэглэгчиддээ худалдааны хамгийн таатай нөхцлийг санал болгож, уян хатан байдлаар хамтарч ажиллахыг эрмэлздэг. Тухайлбал техникүүдээ шууд худалдаалах, түрээслэх, түрээсээс худалдааны нөхцөлд шилжих болон өөрсдийн лизингээр дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэдэг. Энэ нь харилцагчдад санхүүгийн хувьд томоохон дэмжлэг болдог.

Шууд худалдаалах нөхцөл Тухайн техникийн үнийн дүнг шууд төлж худалдан авалт хийх нь цаг хугацаанаас хамаарсан нэмэгдэл төлбөр төлөхгүй байх давуу талтай. Худалдан авагч талаас төлбөр төлөгдсний дараа техникийг харилцагчдад шилжүүлж хүлээлгэж өгнө. Ингэхдээ бүх эд ангиудыг шалгаж, зааварлаж хүлээлгэж өгнө.

Түрээслэх нөхцөл Тухайн техникийн үнийн дүнгээс хамааран сар бүр төлбөр төлөх байдлаар ашиглаж, тодорхой хугацааны дараа буцаан өгөх хэлбэр юм. Энэ нь улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг, тухайн техникийг тогтмол биш хэрэглэдэг газруудад хамгийн тохиромжтой байдаг.

Түрээслэж буй техникүүдийнхээ бүх шаардлагатай тос тосолгоо, агаар шүүгч зэргийг солих үйлчилгээг Лиебхэрр сервисээс 250м/цаг тутамд хийж гүйцэтгэх ба техникийн ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

Түрээсээс худалдаанд шилжих нөхцөл Харилцагч эхлээд тухайн техникийг түрээслэж байгаад хэсэг хугацааны дараа түүнийгээ худалдан авахаар бол урьд нь түрээсэнд төлсөн үнийнхээ 60-70%-ийг хасуулж төлбөр тооцоогоо хийх шийдэл юм. Энэ нөхцөл нь худалдан авагчдад бизнесийн эхний үеийн санхүүгийн боломжийг олгодог давуу талтай.

Баталгаат хугацаа

Манай компаний нийлүүлж буй техник бүр өөрийн баталгаат хугацаатай байдаг бөгөөд баталгаат хугацаанд үйлдвэрийн осол, техникийн эвдрэл гэмтэл гарвал компани өөрийн зардлаар засч сэлбэх үйлчилгээ үзүүлдэг.

Мөн нийлүүлсэн бүх техникүүд дээр эхний ээлжинд манай операторууд ажиллаж, цаашлаад тухайн компаний операторуудыг сургаж, “Лиебхерр”-ийн техникүүдийг зөв эзэмшихэд нь хэвшүүлдэг.

Техникийн үйл ажиллагаанаас харилцагч байгууллагын цаашдын олборлох, боловсруулах ажил шууд шалтгаалдаг учраас бид өөрсдийн нийлүүлж буй техникийн аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажилладаг.

Манай компани уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдээ хэрэгцээтэй газарт нь нийлүүлж, үйл ажиллагаагааг нь хурдацтай явуулахын тулд боловсон хүчнээр хангаж, уурхайд ажиллаж байгаа хүмүүсийг зохих мэргэжлийн сургалтуудад хамруулдаг.

Засвар үйлчилгээ

Манай компани борлуулалтын дараах үйлчилгээндээ ихээхэн анхааран ажилладаг бөгөөд энэ нь манай гол давуу талуудын нэг болдог. Бид цаг ямагт хэрэглэгчдээ Лиебхерр бүтээгдэхүүний хангалттай сэлбэгийн нөөцөөр, баталгаат засвар үйлчилгээгээр хангахад бэлэн байдаг.

Энэ үүднээс засварын багуудаа тогтмол ажиллуулдаг юм. Тухайлбал нэг уурхайн засвар үйлчилгээний багт 30-40 хүн байдаг. Мөн өөрийн бүтээгдэхүүний 100 хувийн баталгаат үйл ажиллагааг хангахын тулд тухайн уурхай дээр сэлбэгүүдээ нөөцлөх, түүнтэйгээ холбож, тос болон тослох материал нийлүүлэх зэргээр борлуулалтын дараах үйлчилгээнүүдээ идэвхтэй үзүүлж байна.

Энэ нь хэрэглэгчиддээ илүү ойртож ажиллах, тэдэнд түргэн шуурхай, баталгаатай засвар үйлчилгээг үзүүлэх, хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх зорилготой юм.

Сэлбэгийн нийлүүлэлт

Бид уул уурхайн техник, тоног төхөөрөмжинд хамаарах сэлбэгүүдээ ихэвчлэн Европоос захиалан авчирдаг. Бидний нийлүүлсэн техникийн ажиллагаа хормын төдийд зогсвол харилцагч байгууллага томоохон алдагдалд орох эрсдэлтэй. Тиймээс харилцагчийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай байлгах зорилгоор сэлбэгүүдээ сайтар нөөцлөхийг эрмэлздэг. Ялангуяа уул уурхайн өрнөлийн улиралд сэлбэгийн нөөцөө нэмэгдүүлэн ажилладаг.

Мөн манай компани уул уурхайн машин механизмын сэлбэг хэрэгслээс гадна бусад дагалдах техник хэрэгслийг нийлүүлдэг. Тухайлбал уурхайн тоноглогдсон үйлчилгээний пик-ап машин, цахилгаан үүсгүүр, гагнуурын тоног төхөөрөмж, насос, шөнийн гэрэлтүүлгээс эхлээд Америкийн брэнд бүтээгдэхүүнээр олон жил шалгарсан ANSUL брэндийн галын хор, багаж зэрэг хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг нийлүүлдэг.

Лиебхэрр Группын тухай

LiebherrЛиебхерр групп нь хүнд машин механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч үндэстэн дамнасан томоохон групп компани юм.

1949 онд Германы иргэн Ханс Лиебхерр тус компанийг байгуулж, хамгийн анх маш авсаархан, хөдөлгөөнт байшинт кран үйлдвэрлэж байсан түүхтэй. Түүнээс хойш Лиебхерр компани олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесийн олон салбарт амжилттай ажилласаар ирсэн.

Өнөөдөр тус групп компани нь дэлхийн 100 гаруй улсад өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг, 32 мянга гаруй ажиллагсадтай групп болж өргөжсөн байна.

Одоогоор “Лиебхерр” групп нь уул уурхайн хүнд машин механизмын үйлдвэрлэл, нисэх онгоцны буултын эд ангийн үйлдвэрлэл, зам барилгын машин машин механизм, хөргүүрийн системийн үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа улс орнуудад либхэррийн бүтээгдэхүүнүүд өргөнөөр борлуулагдаж байна. Ийм ч учраас эдгээр орнуудын зах зээлд Лиебхэрр групп бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд зарим улсад нь үйлдвэрээ байгуулж, заримд нь шууд худалдаа хийх төлөөлөгчийн газраараа дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тухайлбал Лиебхэррийн үйлдвэрүүд Европын нилээд олон оронд байрладаг ба ОХУ, Энэтхэг, Мексик гэх мэт улсуудад шинээр салбар үйлдвэрүүдээ барьж байна.

Лиебхэрр-ийн бүтээгдэхүүнийг борлуулах гэрээт борлуулагчийн эрхтэй компани дэлхийд зөвхөн 2 улсад байдаг. Эдгээр нь Аргентин болон Монгол улсад байдаг бөгөөд бусад улсад бол шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Эдгээр 2 улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа, мөн хурдацтай хөгжиж буй улс орнуудтай хаяа залган оршдог учраас гэрээт борлуулагч, дистрибьютор хийх эрхийг олгосон юм. Өөрөөр хэлбэл тус бүтээгдэхүүний диллер болохын тулд олон шалгуурыг давдаг бөгөөд хамгийн гол шалгуур нь компаний ирээдүйд хөгжих нөөц боломж юм. Лиебхээрр Группын албан ёсны вебсайтад зочлох



Харилцагч байгууллага

“Моннис Майнинг” компаний Лиебхэрр уул уурхайн газар нь анхны захиалгаа авч, бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлснээс хойш найман жил өнгөрч байна. Анхны харилцагч нь “Эрдэнэт” үйлдвэр бөгөөд тус үйлдвэрт дозер нийлүүлж байсан түүхтэй.

Одоогоор бид гадаад дотоодын уул уурхайн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагаатай байгууллагууд:

  • Эрдэнэт үйлдвэр
  • Бороо гоулд ХХК
  • Оюутолгой
  • Лэйтон
  • Энержи Ресурс
  • ТЭЦ-4
  • ТЭЦ-3
  • Сауд гоби сэндс
  • Монгол Алт ХХК зэрэг Монголын болон олон улсын томоохон компаниуд


Хэтийн зорилго

Бид захиалагч, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэни үйл ажиллагаагаа өргөжүүлж, засвар үйлчилгээний суурь баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор засвар үйлчилгээний төвүүдээ шинэчилж байна.

Мөн уул уурхайн бүс нутаг болоод байгаа Өмнөговь аймагт засвар үйлчилгээний салбараа нээж, томоохон техникүүдийг засварлах, сэлбэгийн нөөцөө арвижуулах зорилготой ажиллаж байна. Энэ нь бидний харилцагч нартайгаа ойр дотно байх, “Лиебхерр” брэндийнхээ давуу тал, онцлогийг таниулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Холбоо барих

Лиебхэрр худалдаа:

“Моннис Цамхаг” 14-р давхар,
Чингисийн өргөн чөлөө-15,
СБД-1, Улаанбаатар хот-14240
Монгол Улс

Утас: (976-11) 311687, (976-11) 318284
Факс: (976 11) 323248
Имэйл: liebherr_sales[at]monnis.com

Лиебхэрр сэлбэг, сервис:

“Лиебхэрр засварын төв”
Эрчим коцерний байр,
БГД-20, Улаанбаатар
Монгол Улс

Утас: (976-11) 635564
Гар утас: 8811-3235
Факс: (976-11) 635564
Имэйл: lbhr_service[at]monnis.com, liebherr_service[at]monnis.com

Компаниуд