Нүүр >> Медиа >> Мэдээ >> 2011 оны Ирээдүйн Манлайлагчдад тэтгэлгээ гардууллаа
2011.09.20

2011 оны Ирээдүйн Манлайлагчдад тэтгэлгээ гардууллаа

Моннис Группээс хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан шилдэг оюутанд олгодог Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа батламжийг нь гардууллаа.

2007 оноос хойш зохион байгуулсан тус тэтгэлэгт хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд нийт 102 оюутанд сургалтын 100%-ийн тэтгэлгийг олгоод байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сурч боловсрох хүсэл сонирхолтой оюутан залуусынхаа идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлж, дэмжих, эх орныхоо ирээдүйг атгалцах чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин төрүүлэх явдал юм.

Энэ жилийн хөтөлбөрт нийт 20 оюутныг шалгаруулж, сургалтын 100%-ийн тэтгэлэг болох нийт 30 сая төгрөгийн батламжийг Моннис Интернэшнлийн төв оффис Моннис Цамхагт гардууллаа.

“Ирээдүйн Манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд оюутны хичээл зүтгэл, сурлагын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог юм.

Мөн хөтөлбөрт хамрагдснаар тус группын салбар компаниудад сурсан мэргэжлээрээ ажиллах боломжтой байдгаараа давуу талтай.

Ийнхүү Моннис Интернэшнл нь Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулдаг нь оюутан залуустаа сурах урам зоригийг төрүүлэхийн зэрэгцээ улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй байх.

Эрдэм мэдлэгийн охь, авъяас билгийн ундарга, алдар нэрийн эзэд болсон “Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан залуустаа баяр хүргээд эрдмийн цагаан үйлс дэлгэрэх болтугай гэж ерөөе.





 

 

 


 
 

 




















 


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад