Нүүр >> Медиа >> Мэдээ >> Моннис групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ
2011.03.15

Моннис групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлагч Моннис Групп хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

1-р сард эхэлсэн Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Моннис энэ удаа бяцхан хүүхэд багачууддаа “Хавар болохоор нээгээрэй” нэртэй Японы үлгэрийн номыг бэлэг болгон гардууллаа.

Бэлэг бэлгийн дээд оюуны бэлэг болсон энэхүү ном нь Японы Ниссан Мотор компаниас жил бүр зохион явуулдаг “Хүүхдийн зурагт үлгэрийн номны 24-р Гран при уралдаан”-аас тэргүүн шагнал хүртсэн ном юм.

Эдгээр өдрүүдэд маш таагүй үйл явдал тохиож буй Японы ард түмэнтэй бид санаа сэтгэл нэг байдгийн хувьд энэхүү үлгэрийн ном нь тухайн улсын ард түмний аж амьдрал, хичнээн ажилч хичээнгүй иргэд болохыг ойлгоход ач холбогдолтой юм байна.

Эдгээр номыг Нацагдоржийн төв номын сан, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд хүмүүжлийн тусгай төв, Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төв зэрэг хүүхдийн байгууллагуудад бэлэглэлээ.

Тус арга хэмжээг Ниссан Премьер Лигийн баг тамирчидтай хамт гардуулсан бөгөөд сагсан бөмбөгийн шилдэг тоглогч ах нараасаа ном авч, хамтдаа зургаа татуулсан багачуудын маань сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байгаа нь харагдлаа.

Энэхүү арга хэмжээг сургуулийн багш нар болон удирдлагууд сайшаан хүлээн авч , Моннис Группын цаашдын ажилд амжилт хүсээд, хүүхэд багачуудын төлөө хийж буй ариун үйлсээ улам дэлгэрүүлэхийг хүсч байлаа.



Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
МОННИС ГРУПП





Нацагдоржийн төв номын санд Хасын Хүлэгүүд багтай хамт






Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд хүмүүжлийн тусгай төвд Аватар багтай








Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвд Харцага багтай хамт


 


Мэдээ  |   Маркетингийн хэлтэс




Бусад