Дэлхийн хүнд машин механизм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Liebherr” группын албан ёсны төлөөлөгч “Моннис Интернэшнл” ХХК 6 жилийн турш та бүхний итгэл найдварыг хүлээн ажиллаж байна.
Бид уул уурхай болон барилга угсралт, зам тээврийн бизнес эрхлэгч 150 орчим компаниудад бүтээгдэхүүнээ худалдах, түрээслэх, лизингээр борлуулуулахаас гадна борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлж байна.
Хэрэглэгчиддээ нийлүүлсэн 200 орчим хүнд даацын машин механизмуудын аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, дээрх техникүүдэд шаардлагтай 6 сая долларын өртөг бүхий сэлбэг тоног төхөөрөмжийг агуулахадаа нөөцөлсөн бөгөөд 70 гаруй инженер техникийн ажилчид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжинд анхаарал тавин ажиллаж байна.
Одоогоор Liebherr-ийн сүүлийн үеийн шинэ загварууд болох LTM 1055, LTM 1080 кранууд болон R984, R944, R964 экскаваторууд, Le-Tourneau L995 дугуйт ачигч зэргийг хэрэглэгчиддээ нийлүүлээд байгаа бөгөөд инженер механик, операторуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт семинаруудыг тогтмол явуулдаг. Мөн өөрсдийн засвар үйлчилгээний төвүүдээ Бороо гоулд, SGS, Оюу толгой зэрэг томоохон уурхайнуудад байршуулсан. |