Моннис компани 2007 оноос Kawasaki-гийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. 1962 оноос хойш Kawasaki, түүний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, борлуулдаг түншүүдээсээ ямагт суралцаж, тэдгээрийн эрэлт хэрэгцээг сонсож ажилласнаар Kawasaki-гийн дугуйт ачигчууд улам боловсронгуй болж, хамгийн бат бөх, хамгийн үр бүтээлтэй, хамгийн найдвартай ажиллагаатай машин механизмуудыг үйлдвэрлэж байна.
Шаардлага улам бүр өндөрсөж буй өнөө үед хатуу товлосон хугацаа, чамбай төсөв зардал, хүнд хэцүү гэрээ хэлэлцээрүүд, илүү үр ашиг, өндөр бүтээмж зайлшгүй шаардлагатай. Kawasaki-гийн дугуйт ачигчуудын шинэчлэгдсэн өндөр технологиудын онцлог нь операторт орчиндоо дасан зохицох, кабинаасаа бүгдийг удирдах боломжийг олгодог. Оношлогооны болон үйл ажиллагааны модулиуд нь түлш болон шүүлтүүрүүдийг хянах ба хөдөлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллээр байнга хангана. |