|
| Танилцуулга |
 |
|
|
“Моннис Интернэшнл” ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед Японы Ниссан мотор компаний албан ёсны дистрибьютерээр анхлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогоор 700 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“Моннис Интернэшнл” компани автомашины салбарт “Nissan”, уул уурхайн хүнд машин механизмын салбарт дэлхийд алдартай “Liebherr”, “Terex”, “Le Tourneau”, “Kawasaki”, зам барилгын салбарт “Bomag” гэх мэтчилэн дэлхийн шилдэг брэндүүдийг эх орондоо нэвтрүүлж байна.
Энэ 2008 онд компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүгээрээ нийгэмдээ хандсан арга хэмжээнүүдээ улам идэвхжүүлэн томоохон ажлуудыг шат дараатайгаар зохион явуулж байна. Мөн урлаг спортын тал дээр ихээхэн дэмжлэг үзүүлж ажилладаг ба Монголын Үндэсний Олимпийн Хороотой түншлэлийн гэрээ байгуулж улсынхаа баг тамирчдад олимпоос анх удаагаа алт мөнгөн медалийг хос хосоор нь хүртэхэд дэмжлэг үзүүлсэндээ манай компаний хамт олон туйлын их баяртай байна. Энэ онд манай эх оронд зохиогдсон “Азийн Оюутны Аварга Шалгаруулах Ширээний Теннисний Тэмцээн”, 2007 онд зохиогдсон “Боксын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий ерөнхий ивээн тэтгэгчээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог “Дуулиан 2020” хөлбөмбөгийн тэмцээнд ивээн тэтгэгчээр тус тус оролцож, Сүхбаатар аймагт зохиогддог Зүүн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион явуулдаг зэргээс нь харахад нь спортод элэгтэй байгууллага болох нь харагдаж байна.
Дан ганц урлаг, спорт гэлтгүй хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг юм. Жишээлбэл: урьд өмнө огт үүрэн холбооны сүлжээгүй байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд G-Mobile корпорацитай хамтран үүрэн холбооны шинэ сүлжээг нэвтрүүллээ.
Боловсролын салбарт “Ирээдүйн Манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг өнгөрсөн онд амжилттай явуулсан ба энэ ондоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Мөн 2008 онд анх удаагаа зохиогдсон, Монгол хүний үнэлэмжийг өсгөх уриатай “GLOBAL CEO” реалити шоунд ихээхэн ач холбогдол өгөн ивээн тэтгэгчээр оролцож тус шоуг амжилттай явагдаж дуусахад гар бие оролцсон юм.
ШАГНАЛ, ӨРГӨМЖЛАЛ
Үндэсний томоохон компаний хувьд улс, эх орон, нийгмийн сайн сайханд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төр засаг, хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс томоохон шагнал урамшуулал, талархал, өргөмжлөлүүдийг ч багагүй хүртсэн.
Тэдгээрээс товчхон дурдвал:
- Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр зохион явуулдаг “ТОП-100” аж ахуйн нэгж шалгаруулалтанд сүүлийн 4 жил байр өгсөн шалгарсан.
- МҮХАҮТ-аас зохион явуулдаг “Интерпрейнэр” шалгаруулалтанд мөнгөн меркури шагнал хүртсэн.
- Мөн Үйлдвэр худалдааны Яам, Эрдэнэт үйлдвэр, Уул уурхайн ассоциаци, МҮОХ, Монголын Оюутны Спортын холбоо, Монголын Боксын Холбоо, Оюунтүлхүүр сан зэрэг олон газруудаас талархал, хүндэт өргөмжлөлүүдийг багагүй хүртсэн юм.
ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ
| 1998 |
"Моннис Интернэшнл ХХК" нь "Ниссан Мотор" компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж анх байгуулагдсан. |
| 2002 |
Либхэрр группын албан ёсны борлуулагч болсон. |
| 2003 |
"Fuchs"-ийн тос, тосолгооны материалыг нэвтрүүлж эхэлсэн. |
| 2003 |
"Berco"-гийн засварын тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. |
| 2003 |
"OutoTec Technology"-гийн албан ёсны төлөөлөгч болсон. |
| 2004 |
"Good Year" группын албан ёсны борлуулагч болсон |
| 2005 |
"Baldwin filters"-ийн албан ёсны борлуулагч болсон |
| 2006 |
"BOMAG" группын албан ёсны борлуулагч болсон. |
| 2007 |
"Terex" компанийн албан ёсны борлуулагч болсон. |
| 2007 |
"LeTourneau Technologies" компаний албан ёсны борлуулагч болсон. |
| 2007 |
Ansul брэндийн албан ёсны борлуулагч болсон. |
|
|
|
|