“Моннис Пропертиз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Одоогоор Сүхбаатар дүүрэгт байрлах Ниссан Төвийн барилга болон Моннис Групп-т харъяалагдах бүх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна. Мөн удахгүй ашиглалтанд орох 16 давхар, 16.000м.кв талбай бүхий, Бельгийн Евро стандартыг хангасан “Raynaers Aluminium” брэндийн шилэн хийцтэй, гоёмсог барилгыг эзэмшиж байна. Энэхүү барилга нь оффис, үйлчилгээний төв, бизнес уулзалтын өрөө, тансаг зэрэглэлийн ресторан гэх мэт олон төрлийн зориулалтаар ашиглагдах юм.
|