Хөгжлийн түүхэн замнал.
- 1989 оны 12-р сар. 11000 кв.м газар 260 орчин үеийн машин техникээр тоноглогдсон шинэ үйлдвэрийн барилга барьж, ашиглалтад оруулав.
- 1995 он. Монгол-Хятадын хамтарсан үйлдвэр “Зуух” ХХК–г байгуулж, бага оврын зуухнуудыг турших, угсрах, үйлдвэрлэх ажлыг эхэлсэн.
- 1996 оны 8-р сар. Монгол-Энэтхэгийн хамтарсан үйлдвэрийн “ЕМР” ХХК-г байгуулж, 25-400 квт-ын хүчин чадалтай трансформаторуудыг үйлдвэрлэж эхэлсэн.
- 1996 оны 10-р сар. Өндөр даралтын ВКZ-220 зуухны эд ангиудыг үйлдвэрлэж эхэлсэн.
- 1999 оны 4-р сар. 6 квт-ын хүчдэлтэй цахилгаан хөдөлгүүрүүдийн ороомгийг засварлах технологийн шугамын төхөөрөмжийг ашиглалтад оруулсан.
Хэрэгжүүлсэн төслүүд
- 1996-1999 он. 3-р цахилгаан станцын зуухыг шинэчлэх ажлыг гүйцэтгэгч Италийн “АВВ” компаний хамтран гүйцэтгэгчээр ажиллаж, ВКЗ 220-100 маркийн 4 зуухны даралттай хэсгийн эд ангиуд болон метал бүтэц бүхий 3000 орчим тн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.
- 1997-1999 он. Японы багасгасан хүүтэй зээлээр санхүүжигдсэн, 4-р цахилгаан станцын зуухыг шинэчлэх олон улсын тендерт гүйцэтгэгчээр ялж, 4 зуухны супер халаагч болон ус дамжуулах хоолойнуудыг үйлдвэрлэв.
- “Австри- Энержи” компаны захиалгаар 4 зуухны циклонууд, мөн нийт 80 тн төмөр бүтэц үйлдвэрлэж, туршилтын болоод зохицуулалтын арга хэмжээнд оролцов.
- 1998 он. Зүүнхараагийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх ажлын үндсэн гүйцэтгэгч нь болж, Завхан, Баянхонгор, Хархоринд UKHZ-0,7 маркийн зуухнуудыг ажилд оруулав.
Үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ техник технологи
3,4-р цахилгаан станцуудын зуухыг шинэчлэх ажлын хүрээнд бид дараах техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.
- Гагнууран холбоосны 6 цэгт дулааны боловсруулалт зэрэг хийх R\6-NOV А маркийн аппарат
- ЕКАВ маркийн гагнуурын аппаратууд
- CIА маркийн труба огтлогч
- Рентген туяа, рентген зураг, соронзон нунтаг, ус нэвтрүүлэх зэрэг гагнууран холбоос хийхэд хор нөлөөгүй тийм тоног төхөөрөмжүүд.
Эрчим корпорацийн гол үйлчилгээнүүд
- Цахилгаан станцуудын үндсэн ба туслах тоног төхөөрөмжүүдийг тохируулах, угсрах, засварлах, үйлдвэрлэх
- 500-гаас дээш квт-ын хүчин чадалтай DAZO, AZM маркийн генераторууд, мөн 0,1-10.6 киловольтын хүчин чадалтай, 0,4 киловаттын хүчдэлтэй генераторуудын тохиргоог хийх ба шалган туршиж үзэх.
- Хуваагдмал бүтцүүд, дэд станцууд болон 35, 10.6 квт-н цахилгаан шугам зэргийг угсрах ба тохируулга хийх
- 6300 хүртэлх киловольтын хүчин чадалтай 6,10,35 киловаттын хүчдэлтэй өндөр хүчдэлийн трансформаторуудад тохиргоо хийх, шалган туршиж үзэх, өөрчлөх, засварлах
- Автомат үйл ажиллагаатай хэмжилтийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх, шалгаж туршиж үзэх
- АSME\Америкийн механик инженерүүдийн холбоо\-гийн стандартуудаар бүтээгдхүүнүүдэд чанарын хяналт тавих, чанарын хяналтын сүлжээг байгуулах
- Иргэний, үйлдвэрлэлийн, инженерийн бүтцүүдийг үйлдвэрлэх ба угсрах
- Сүүлийн үеийн технологиудаар өндөр төвшинд төслүүд боловсруулах ба зөвлөгөө өгөх |