English
Уул уурхайн тоног, төхөөрөмж Автомашин
Liebherr Ниссан сэлбэг
Le Tourneau Ниссан
Terex Үйлчилгээ
Kawasaki Ниссан түрээс
Түрээс
Барилгын тоног, төхөөрөмж Бусад
Bomag Good Year
Liebherr кран Berco
Liebherr тос
Танилцуулга

Aэро Монголиа компани нь 2003 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зорчигч тээврийн анхны нислэгээ орон нутагт хийж эхэлснээр Монголын Иргэний Агаарын Тээврийн түүхэнд хувийн хэвшлийн нисэх компани нэгээр нэмэгдсэн билээ. Компани анх байгуулагдах үедээ Голланд улсад үйлдвэрлэсэн Фоккер-50 маркийн онгоцтой, 50 орчим ажилчин албан хаагчидтайгаар Дорнод, Хөвсгөл, Увс, Баянхонгор гэсэн 4 аймгийн чиглэлд орон нутгийн тогтмол нислэг үйлдэж байлаа.

Тэгвэл өнөөдөр Аэро Монголиа компани нь 130 гаруй ажилчин, албан хаагчидтай, сүүлийн үеийн найдвартай техник технологиор бүрэн тоноглогдсон тус бүр нь 50 хүний суудалтай Фоккер-50 маркийн 2 ширхэг онгоц, тус бүр нь 108 хүний суудалтай Фоккер-100 маркийн 2 ширхэг нийт 4 онгоцтой, орон нутгийн 10 чиглэл, олон улсын 2 чиглэлд нислэг үйлдэж байна.

Дэлхийд нэр хүндтэй томоохон үйлдвэрлэгчид болох Pratt Whitney Canada, AAR Services, Fokker services B,V, Rolls-Royce, Dowty Propellers, Contact Air, CAE, Alteon-Boeing, Honey well болон Oxford Aviation Academy-тай хамтран ажиллаж байна. Бид: Аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тав тухтай, найрсаг, шуурхай үйлчилгээтэй өндөр зэрэглэлийн дотоодын болон бүс нутгийн шилдэг тээвэрлэгч болохоор зорилго тавин ажиллаж байгаа билээ..

Website: www.aeromongolia.mn

Мэдээ, үйл явдал



Copyright © Monnis International Co.,Ltd. 2008 All rights reserved.
Powered by