Моннис компани нь 2007 оноос эхлэн Lе Tournеau-гийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
Lе Tournеau-г орчин үеийн газраар явагч хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн “ЭЦЭГ” гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг.
Lе Tournеau-гийн технологийн уул уурхайн зориулалтын бүтээгдэхүүнүүд нь уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн олон чиглэлээр өргөн ашиглаж болох аварга том дугуйт ачигч, бульдозер зэрэг хүнд машин механизмууд юм.
Lе Tournеau-гийн 50 төрлийн хүнд машин механизмууд нь овор хэмжээ, хүчин чадал, морины хүч зэргээрээ өргөн сонголттой. Хөнгөн хурдан L-950 дугуйт ачигч, D-950 бульдозероос эхлээд дэлхийд хамгийн том дугуйт ачигч болох L-2350 хүртэл Lе Tournеau-гийн хүнд даацын машин механизмууд нь нүүрс, төмрийн хүдэр, зэс болон уул уурхайн бусад гол гол салбаруудад найдвартай ажиллагаагаа нотлон харуулж байна.
Дээрх машин механизмууд нь урьд өмнөхөөсөө илүү олон талт ажиллагаатай, 21-р зууны уул уурхайн ажлын шаардлагыг бүрэн хангасан, инженерийн шинжлэх ухааны ер бусын гайхамшгууд юм. |