|
|
| |
| Мэдээ, үйл явдал |
 |
|
/ 2009-07-27 /
НИССАН ТУР-2009 аяллын тайлан
|
Моннис Интернэшнл компаниас уламжлал болгон жил бүр зохион явуулдаг “НИССАН ТУР-2009” аялалынхан амжилттай аялсаар хүрэлцэн ирлээ.
Яг 10 хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 15-наас Ниссан төвийн урд талбайгаас аяллын замдаа гарч байсан 10 машин, 40 аялагчид аяллын бүхий л хоногийн турш эх орны зүрхэн хэсэгт буюу үзэсгэлэнт сайхан Хэнтий нутаг, их хаадын өлгий Бурхан халдун уул, түүний салбар нуруудаар нийт 1600-аад км аялж, урьдын адилаар эх түүх соёлоо танин мэдсэн аялал байлаа.
Дашрамд дурдахад энэхүү аялалд зөвхөн Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах шалгуур болдог, нөгөө талаас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг бусдад таниулах зорилготойгоороо бусад төрлийн аяллуудаас онцлогтой.
Мөн зохион байгуулагчдын зүгээс аялалд оролцож буй бүх машин, аялагчдын шатахуун, хоол хүнс, автомашины засвар үйлчилгээ болон бусад зардлуудыг бүрэн хариуцдагаараа аялалд оролцогчдод маш таатай сэтгэгдлийг төрүүлдэг юм.
Аяллын тухай Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчиддээ хүргэдэг ба энэ жилээс Боловсрол Суваг телевиз давхар сурвалжилсан бөгөөд нэвтрүүлгийн бүрэн эхийг тус телевизүүдээр үзээрэй.
Аяллын тайланг доорх хэсгээс уншина уу.
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 1-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 2-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 3-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 4-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 5-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 6-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 7-р хэсэг
Ниссан Тур-2009 аяллын тайлан. 8-р хэсэг |
|
|
|
|