English
Уул уурхайн тоног, төхөөрөмж Автомашин
Liebherr Ниссан сэлбэг
Le Tourneau Ниссан
Terex Үйлчилгээ
Kawasaki Ниссан түрээс
Түрээс
Барилгын тоног, төхөөрөмж Бусад
Bomag Good Year
Liebherr кран Berco
Liebherr тос
Мэдээ, үйл явдал
/ 2009-11-06 /

Моннис Интернэшнл 7 дахь жилдээ “DISCOVER MONGOLIA”-г ивээн тэтгэж, хамтран зохион байгууллаа.

Моннис Интернэшнл ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон жил бүр зохион байгуулах болсон “Discovery Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд Алтан ивээн тэтгэгчээр оролцож, хамтран зохион байгууллаа.

Энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй чуулга уулзалтанд уул уурхайн салбарын гадаад дотоодын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа бөгөөд Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд өргөн сурталчлах зэрэг өргөн боломжийг олгож байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.  “Discovery Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чаджээ.

Моннис Интернэшнл ХХК-ны хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн нь өдгөө энэ салбарын хөгжилд үсрэнгүй түлхэц болж байна.

“Discovery Mongolia” чуулга уулзалтанд  “Rio Tinto”, “BHP Billiton”, “CVRD”, “Liebherr” зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан, үндэстэн дамнасан уул уурхайн аварга корпорациуд аль хэдийн анхаарлаа хандуулах болсон байна.

Моннис Интернэшнл ХХК нь автомашины салбарт Nissan, уул уурхай хүнд машин механизмын салбарт дэлхийд алдартай Liebherr, Terex, Le Tourneau, Kawasaki, зам барилгын салбарт Bomag, эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрийн чиглэлээр Cummins … зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютэрээр ажилладаг Монгол улсын ТОП-30 аж ахуйн нэгж билээ.

“Discovery Mongolia-2009” чуулга уулзалтад Моннис Интернэшнл ХХК нь уул уурхайн салбарын дэлхийн магнат Либхэрр брэндээрээ 7 дахь жилдээ ийнхүү АЛТАН ивээн тэтгэгчээр оролцож, илтгэл хэлэлцүүлж, чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа.
Copyright © Monnis International Co.,Ltd. 2008 All rights reserved.
Powered by