Моннис Групп ирээдүйн аваргуудыг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн уламжлал ёсоор энэ жил зохион байгуулагдаж аваргаа тодруулах гэж байна.
Энэхүү тэмцээнд ихэд ач холбогдол өгөн жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Моннис Интернэшнл компани “Nissan” брэндээрээ, МоннисКом компани “Intel” брэндээрээ энэ удаад түрүү жилийн аварга баг болсон Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 хүүхдийн 2 ээлжийн хувцас, бөмбөг гэх мэт хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцлоо. |