|
ХОЛБООСУУД
ХУДАЛДАН АВАХ Ниссаны албан ёсны төлөөлөгч Моннис-Ниссан төвөөс Та Ниссан, Инфинити брэндийн Япон, АНУ-ын үйлдвэрээс нь шууд оруулж ирдэг 22 нэр төрлийн автомашинуудаас өөрийн хүссэн загвараа тухтай үзэн, сонгох боломжтой.Манай төвд борлуулж буй автомашинууд бүгд жолооны хүрд нь зөв талдаа, 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн цоо шинэхэн байдаг учраас хамгийн найдвартай жолоодлого, үйлчлүүлэгч танд дэлхийн автомашины технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Бид шинэ загварын автомашин нэвтрүүлэх бүртээ “Шинэ загвар танилцуулах арга хэмжээ” -г зохион явуулдаг нь үйлчлүүлэгчдэд хэдийнээ танил болсон бөгөөд тухайн автомашины талаарх мэдээллийг үйлчлүүлэгчиддээ дэлгэрэнгүйгээр нь хүргэхэд бидний зорилго оршдог. Хэрэв та цаашид болох уг арга хэмжээнд оролцож байхыг хүсвэл энд дарж бүртгүүлж болно. Мөн та манай "Автомашин худалдах, худалдан авах гэрээ" -ний маягтыг энд дарж сонирхож болно. |