|
МОННИС - НИССАН ТӨВ ![]() Ниссан төв нь Ниссан, Инфинити брэндийн автомашинуудыг Япон, АНУ-ын Ниссаны үйлдвэрүүдээс нь Монголын зах зээлд шууд нийлүүлдэг Ниссаны албан ёсны төлөөлөгч билээ. Ниссан автомашины борлуулалтыг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээг сайжруулах зорилгоор 2005 онд бид өөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр НИССАН ТӨВ-ийн барилгыг Улаанбаатар хотын төв, Энхтайваны гүүрийн хажуу талд шинээр барьж ашиглалтад оруулсан. Харилцагчдын хэрэгцээг шуурхай хангах үүднээс Ниссан төвийн үзэсгэлэнгийн танхимд өргөн хэрэгцээний бүх төрлийн автомашиныг шаардлагатай тоогоор нөөцөлж хадгалж, үйлчилж байна. Ниссан төвд автомашиндаа үйлчилгээ хийлгэж, автомашин, сэлбэг худалдаж авах болон ажил хэргийн уулзалтаар ирсэн та үйлчлүүлэгчийн хүлээлгийн хэсэгт Ниссаны шилдэг рекламнуудыг үзэж сонирхон, буфет-ээр үйлчлүүлж болох юм. |