Болзол, нөхцөл
Ниссан төвийн цахим хуудсанд зочилсон эрхэм хэрэглэгч танд баярлалаа.


Энэхүү цахим хуудас дахь мэдээллийг ашиглах


Энэхүү цахим хуудас дахь мэдээлэл нь санхүүгийн болон хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө, гэрээ байгуулах санал биш болно.

Энэхүү цахим хуудаснаас авсан мэдээллийг та өөрийн хувийн хэрэгцээнд /өөрийн боловсрол болон судалгаанд мэдээлэл болгон/ ашиглах эрхтэй болно.

Цахим хуудаснаас авсан мэдээлэл нь Моннис Интернэшнл ХХК өөр эх сурвалжид зааснаас зөрүүтэй байгаа тохиолдолд та Ниссан төвийн 311687 дугаарын лавлахаас энэ талаар асууж тодруулан хамтарч ажиллана уу. (Монгол улсруу нэвтрэх утасны код: 976)

Цахим хуудаснаас авсан мэдээллийн улмаас бусдад учирсан хохиролыг Моннис Интернэшнл ХХК нь хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.


Цахим хуудас дахь мэдээллийг шинэчилэх


Моннис Интернэшнл ХХК нь www.monnis.com/nissan цахим хуудас дахь мэдээллийг шинэчилэн ажиллаж, шинэ мэдээллийг цаг алдалгүй хэрэглэгч та бүхэндээ хүргэж байх болно.