4Х4 АВТОМАШИНУУД


Nissan 4WD нь аялалд бүрэн зориулагдсан юм. Бартаат замд зориулагдсан Nissan 4x4 -үүдийн хүч, үзүүлэлт, аюулгүй байдал зэргүүд нь цогц бүрдсэн бөгөөд гайхалтай хослон ажилладаг учир ямарч холын хүнд нөхцөлд тохирсон байдаг. Nissan -ы аялалын зориулалттай “Nissan Genuine Accessories” нэмэлт тоноглолуудаас 4x4 төрлийн таны хүлэгт тохирохыг өөрийн хэрэгцээнд тааруулан сонгоод, суурилуулаад, аялаад үз.
       

Nissan MURANO

Nissan XTRAIL

Nissan X-TERRA

Nissan PATROL

Байнга хувьсан өөрчлөгдөн, шинэ зүйлийн хослолыг нэвтрүүлсэн машинуудыг шалгаруулдаг тэмцээнээс V6 иж бүрдэл хурд болон үзүүлэлтээрээ тодорхойлогдон гарч ирсэн загвар. Шинэ MURANO нь одоо танд танилцуулж байгаагаас илүү ихийг хийх чадвартай юм. Энэ нь таны унаж байгаа машиныг өөрчлөхөд хүргэнэ. Сэтгэл татам байдал нь ямар ч бартаат замыг давах чадвартайд оршино. Та хаана ч явж байсан зам урд тань үргэлж чөлөөтэй нээлттэй байна. 4 дугуй нь бартаа ихтэй газар эсвэл хот дотор тэгш замаар давхихад чөлөөтэй зохицсон байна. Бартаат замд хамгийн тохиромжтой дунд ангиллын хүчирхэг SUV загварыг сонирхдог эрч хүчтэй хэрэглэгчдэд зориулагдсан загвар бол яахын аргагүй Nissan X-TERRA юм. X-TERRA -гийн худалдан авагчид түүний бат бөх байдал, гадаад төрх, ерөнхий хэв загвар нь гэр бүлийнхэнтэйгээ адал явдлаар дүүрэн аялал зугаалгаар явахад нэн тохиромжтой гэж үздэг. Таныг болон таны ачсан барааг улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл тээвэрлэх хүчин чадалтай төдийгүй таны аюулгүй байдлыг бүрэн хангах найдвартай унаа. Тэсвэртэй төдийгүй хүчирхэг. Энэ бол Nissan PATROL -ын давуу тал юм.




       

Nissan PATHFINDER

Nissan ARMADA

Nissan PICKUP

Nissan NAVARA

Энэ бол орчин үеийн гэр бүлд зориулагдсан 4X4 загвар юм. Долоон суудалтай Nissan PATHFINDER нь адал явдалд дуртай гэр бүлийн дөрвөн дугуйт бөгөөд одоо ямар ч орчин нөхцөлд таныг итгэл төгс аялуулах тусгай онцлогуудтай болсон байгаа. 8 хүний суудал бүхий энэхүү хүчирхэг автомашин нь гэр бүлийнхнийгээ суулгаад хөдөө хээр амралт зугаалгаар явахад маш тохиромжтой ба жинхэнэ эр хүний хүч чадал, сүр хүчийг илтгэх мэт сүрлэг харагдана. Та ажил хэргийн шугамаар болон амралтынхаа өдрүүдээр их хэмжээний ачаа бараагаа ачиж баглаад хөдөө замд гармаар санагддаг бол энэхүү загвар хамгийн тохиромжтой. Хот болон хөдөө газрын аль алинд нь таны хэрэгцээг бүрэн хангах бөгөөд 4X4 -ийн бүх шинжийг агуулсан. Nissan NAVARA нь бусад ижил төрлийн загваруудтай харьцуулахад илүү тогтвор сайтай бөгөөд 49 хэмийн хазгайд ч тогтох чадвартай.