ЖИП ХЭЛБЭРИЙН АВТОМАШИНУУД


Nissan жип хэлбэрийн автомашинууд нь хүн бүхэнд нэг зүйлийг санал болгодог. Хамгийн орчин үеийн, тансаг MURANO –с авахуулаад анхаарал татам онцгой, бартаат замын PATROL хүртэлх бүх машинууд нь өндөр чанарын материал бүхий гадар, орчин үеийн бөгөөд хэрэглэхэд хялбар дотоод дизайн, дээд зэргийн хурд, 4WD системүүдийг санал болгоно. Хагас зуун жилийн турш дэлхийд хамгийн сайн жип угсарсан туршлагатай Ниссан танд тал газарт ч тэр, гэр бүлээрээ, хотын замд явсан ч тохирох жип хэлбэрийн автомашинуудыг санал болгож байна.
       

Nissan MURANO

Nissan X-TRAIL

Nissan X-TERRA

Nissan PATROL

Байнга хувьсан өөрчлөгдөн, шинэ зүйлийн хослолыг нэвтрүүлсэн машинуудыг шалгаруулдаг тэмцээнээс V6 иж бүрдэл хурд болон үзүүлэлтээрээ тодорхойлогдон гарч ирсэн загвар. Шинэ MURANO нь одоо танд танилцуулж байгаагаас илүү ихийг хийх чадвартай юм. Энэ нь таны унаж байгаа машиныг өөрчлөхөд хүргэнэ. Сэтгэл татам байдал нь ямар ч бартаат замыг давах чадвартайд оршино. Та хаана ч явж байсан зам урд тань үргэлж чөлөөтэй нээлттэй байна. 4 дугуй нь бартаа ихтэй газар эсвэл хот дотор тэгш замаар давхихад чөлөөтэй зохицсон байна. Бартаат замд хамгийн тохиромжтой дунд ангиллын хүчирхэг SUV загварыг сонирхдог эрч хүчтэй хэрэглэгчдэд зориулагдсан загвар бол яахын аргагүй Nissan X-TERRA юм. X-TERRA -гийн худалдан авагчид түүний бат бөх байдал, гадаад төрх, ерөнхий хэв загвар нь гэр бүлийнхэнтэйгээ адал явдлаар дүүрэн аялал зугаалгаар явахад нэн тохиромжтой гэж үздэг. Таныг болон таны ачсан барааг улсын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл тээвэрлэх хүчин чадалтай төдийгүй таны аюулгүй байдлыг бүрэн хангах найдвартай унаа. Тэсвэртэй төдийгүй хүчирхэг. Энэ бол Nissan PATROL -ын давуу тал юм.




       
   

Nissan PATHFINDER

Nissan ARMADA

 

 

Энэ бол орчин үеийн гэр бүлд зориулагдсан 4X4 загвар юм. Долоон суудалтай Nissan PATHFINDER нь адал явдалд дуртай гэр бүлийн дөрвөн дугуйт бөгөөд одоо ямар ч орчин нөхцөлд таныг итгэл төгс аялуулах тусгай онцлогуудтай болсон байгаа. 8 хүний суудал бүхий энэхүү хүчирхэг автомашин нь гэр бүлийнхнийгээ суулгаад хөдөө хээр амралт зугаалгаар явахад маш тохиромжтой ба жинхэнэ эр хүний хүч чадал, сүр хүчийг илтгэх мэт сүрлэг харагдана.