| Та ажил хэргийн шугамаар болон амралтынхаа өдрүүдээр их хэмжээний ачаа бараагаа ачиж баглаад хөдөө замд гармаар санагддаг бол энэхүү загвар хамгийн тохиромжтой. |
Хот болон хөдөө газрын аль алинд нь таны хэрэгцээг бүрэн хангах бөгөөд 4X4 -ийн бүх шинжийг агуулсан. Nissan NAVARA нь бусад ижил төрлийн загваруудтай харьцуулахад илүү тогтвор сайтай бөгөөд 49 хэмийн хазгайд ч тогтох чадвартай. |
Аялал жуулчлал, хүн тээврийн зориулалтаас гадна ачаа бараа тээвэрлэх, мөн хүн болон их хэмжээний ачаа барааг зэрэг тээвэрлэхэд зориулагдсан суудлын олон сонголтуудтай. Мөн дээр нь багтаамж ихэсгэх зорилгоор өндөр дээвэртэйгээр үйлдвэрлэгддэг. |
|