-
Өнгөний сонголт
Өөрийн онцлогт тохирсон өнгийг сонгоорой. PATROL -ын хувьд бүх загварууд нь нийт долоон өнгийн сонголттойгоор үйлдвэрлэгдэж байгаа. Эдгээр өнгөрүүд нь PATROL -ын хэв маягийг тодотгож, хурцаар гэрэлтэн гялалзах боломжийг олгож байгаа юм.
-
Урд талын спойлер
(GRX, SGL ангилалд нэмэлтээр) Спорт төрхийг илтгэх бөгөөд агаарын эсэргүүцлийг багасгана.
-
Галоген их гэрэл
Хүчирхэг галоген их гэрлүүд нь өндөр хүчин чадал, өргөн гэрэлтүүлэгтэй тул шөнө төдийгүй цаг агаарын хүнд нөхцөлд дээд зэргийн үзэгдэцийг өгнө.
-
Нэмэлт тоормосны гэрэл
(STD ангилалд стандарт) Арын нэмэлт тоормосны гэрэл
-
Манангийн гэрэл
Манантай, бүдэг гэрэлтэй үед замаа гэрэлтүүлдэг. Үүнийг PATROL -ийн бүх загварт суурилуулсан.
-
Нэмэлт шатахууны сав
Автомашины туулах замыг ихэсгэж өгсөн бөгөөд нэмэлт шатахууныг ашиглах товчлууртай. Хяналтын самбар дээр нэмэлт шатахууны түлшний хэмжээг харуулах дэлгэц бий.
-
Нөөц дугуйн гэр
(GRX, SGL ангилалд нэмэлтээр) Шулуун хэв маягтай нөөц дугуйн гэр нь PATROL -ийг улам эрэлхэг харагдуулдаг
-
Алсын удирдлагат түлхүүр
(GRX, SGL ангилалд стандарт) Алсын удирдлагат түлхүүр нь автомашины аюулгүй байдлыг хангах бөгөөд түгжих үед их гэрэл нэг удаа анивчина. Онгойлгох үед хоёр удаа анивчина.
-
Чиpэгч гогцоо
Автомашин чирэхэд илүү тохиромжтой болж шинэчлэгдсэн.
-
Татагч эргүүл (лебётка)
(GRX, SGL ангилалд нэмэлтээр) Цахилгаан чирэгч нь аливаа онцгой нөхцөлд ашиглахад тун тохиромжтой.
-
17" өргөн дугуй
Өргөн, 275/65R17 цацрагт дугуйнууд болон нүд тусах хайлшин хүрдүүд нь сүрдмээр мэдрэмжийг төрүүлдэг.
Ямар ч алдаагүй Nissan, ямар ч зөрөөгүй PATROL
Nissan PATROL бол 4WD (4 дугуйгаараа мааждаг) машинууд дотроос өөрийн хэв маягаараа бэлэг тэмдэг болж, домогт 4WD хүлэг болсон унаа. Домогт PATROL -ын гадна талын загварын хувьд Ниссаны дэлхий даяар тархсан 4х4 загварын хувьслыг агуулсан нь энэ унааг илүү хүчирхэг, илүү том, илүү бат бөх төдийгүй их багтаамжтай харагдуулж байдаг.
-
Суудлын тохируулга
PATROL -ын бүх загварууд долоон насанд хүрсэн зорчигчыг тээвэрлэх чадалтай төдийгүй дотоод өндөр, өргөн, хөл тавих зай нь хангалттай их. Бүх загварууд нь дунд талын эгнээндээ буулгаад эсвэл хурааж болдог арын суудлуудтай. STD загвар нь арав хүртэл зорчигч суух боломжтой, хажуу талаараа бэхэлж болохуйх гурав дахь эгнээний суудалтай.
-
6 CD солигч хөгжим
AM/FM радио, кассет, CD -ний хөгжим, хойд subwoofer, жолооны хүрдэн дээрх аудио удирдлага бүхий 7 пульт аудио систем таныг уйдаахгүй.
-
Хянах самбар
Том, харагдац сайтай цайвар өнгийн хянах самбар.
-
Хэмжигч багажууд
(GRX, SGL ангилалд) Дижитал цаг, тахометр, агаарын темпратурыг хэмжих термометр болон зүг чигийг заагч луужинтай.
-
Давхар нарны хаалт
Жолоочын болон урд зорчигчийн хэсгийн давхар нарны хаалт нь урд хажуу талаас гялбах гялбаанаас хамгаална.
-
Агааржуулалтын систем
Агааржуулагч, халаагч нь зорчигчдод цаг агаар ямар байгаагаас үл хамааран машинаар тав тухтай аялах орчныг бүрдүүлж өгдөг
-
Хулдаасан шал
(STD ангилалд) Цэвэрлэхэд хялбархан хулдаасан шал нь бат бөх материалаар юм.
-
Ундааны тавиур
Тун эвтэйхэн загвартай сав тогтоогч нь автомашины ая тухтай хэрэгцээт байдлыг илүү их хангаж өгчээ.
-
Суудлын арын тавиур
(GRX ангилалд) Суудлуудын ард бэхлэгдсэн тавиурыг ширээ шиг л ашиглах боломжтой, Мөн хаалганууд нь гэхэд газрын зураг, шилэн лонхтой зүйл агуулах томоос том халаастай. Төвийн хэсэгт нь гэхэд тусгай тасалгаатай ба тэнд нь нарны шилээ хийх сав ч бий.
-
Тээшний хэсэг
(GRX, SGL ангилалд) PATROL -ын тээшний хэсэг таны ачаа зүйлсийг зөөх хангалттай зай бий. Тээшний хэсэг дэх торон хаалт нь ачаа тээш хийхэд илүү тохиромжтой болж байна.
Орчин үеийн интерьер
PATROL -ын гадаад төрх байдал Монголын хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлэх чадвартай байдаг бол дотор тал нь сэтгэл хөдөлгөм, орчин үеийн хэв маягтай.
-
Домогт хүч
4,8 литрийн түлш ашиглах хөдөлгүүр нь 180 киловаттын хүчин чадалтай нь таны хэрэгцээтэй бүхий л хүчийг өгөх чадалтай. Бас 3500 кг -ын зүтгүүрийн чадамжтай. 3 литрийн дотоод хөргүүртэй турбо дизель хөдөлгүүр нь 118 киловаттын хүчин чадалтай тул түлшний хэмнэлтийг мэдрүүлнэ.
-
Хурдны хайрцаг
PATROL -ын 5 шатлалт хурдны хайрцаг нь механик шатлалттай тул хүссэн газраа хүрэх эрх чөлөөг өгнө. Шулуун замд яваа нөхцөлд автомат горимд нь тавиад түлшээ хэмнэн хурдалж болно. Дараа нь та хүссэн үедээ механик горимд шилжүүлэн PATROL -ын хүчин чадал, өндөр үзүүлэлтийн давуу талыг мэдрээрэй.
-
4х4 технологи
PATROL жирийн хурдтай үедээ 2WD, цаг агаарын нөхцөл муу үед эсвэл хээр хөдөө яваа үедээ 4WD горимоос сонгох боломж олгоно. Бүх загварт урд талын дугуйн булаа түгжээд автоматаар 4WD нөхцөлд шилжинэ.
-
Бартаа туулах чанар
Давхар хүрээтэй шилжүүлэгч хөдөлгүүрийн хайрцаг нь та аялж яваа нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан өндрөөс нам хүртэл солих боломжтой гэсэн үг. Илүү их зүтгүүр шаардлагатай бол хязгаарлалт бүхий эргэлтийн дифференциал түгжигч бүх загваруудад суурилагдсан байгаа. Арын дифференциал цоожлогч нь арын дугуйны эргэлтийн хүчээр элс шалбааг зэргээс гарахад тусална.
-
Тэнхлэг, тоормос
Сайн чанарын хатуулаг бүхий пүрш нь доргилтыг өөртөө шингээж ая тухтай байдлыг хангана. Тоорсмосны систем нь хамгийн бартаа ихтэй замд ч найдвартай ажиллана.
-
Тогтвортой байдал
PATROL -ын домогт жолоодлогын нэг гол шалтгаан нь гайхамшигтай тогтвортой байдал, түүний хяналт юм. Энэ нь бат бөх эд анги, өндөр хурдтай үед ч тогтвортой байдлаа хадгалж байхаар инженерчлэгдсэн байдал, огцом эргэж байгаа үед тогтворжуулж байх эд ангитай холбоотой. [ aжиллагааг үзэх ]
-
Зогсох ёстой газраа
Ямар ч хөдөлгүүрийг та сонгосон байсан хамаагүй, ямар ч нөхцөлд явж байсан хамаагүй, жолоодлого нь таны тушаал бүрийг биелүүлэх чадвартай.
-
Нөөцтэй бай
PATROL -ын бүх загварууд нь 95 литрийн шатахууны савтай. Харин турбо дизель хөдөлгүүртэй загварууд нь мөн 30 литрийн нэмэлт шатахууны савтай. Хяналтын самбар дээр нэмэлт шатахууны хэмжээг харуулах дэлгэц бий. Тиймээс танд цагийг илүү үр ашигтайгаар өнгөрөөж, хүссэн газраараа, санаа зоволгүй аялах боломж бүрдэж байна.
-
Хазайх, тулах өнцөг
Бартаат замд зориулсан энэхүү загвар нь тогтвор тэнцвэрийн хувьд сайжруулсан бөгөөд налуу болон эгц явах чадварыг нэмэгдүүлж өгсөн.
Хаа сайгүй явж, юуг ч хийх хүчин чадал
Бат бөх, тэсвэртэй төдийгүй хүчирхэг. Энэ бол PATROL -ын давуу тал. Эдгээр бүх чанарыг та өндөр үзүүлэлттэй шатахууны загварууд эсвэл жирийн замд зориулсан турбо дизель хөдөлгүүртэй машинуудаас аль алинаас мэдрэх боломжтой.
-
Их биеийн хамгаалалт
Ниссан моторс компаниас авч хэрэгжүүлж буй аюулгүйн систем нь гэнэтийн ослын үед гарах хохиролыг багасгаж зорчигчдыг ослын үед гарах доргионоос хамгаалах үүрэгтэй. Хаалганы хөндлөвч нь ослын үед хажуунаас ирэх даралтыг багасгаж өгдөг.
-
Үл түгжигдэх тоормос
Anti-lock Braking System (ABS) - Үл түгжигдэх тоормосны систем. Энэ систем нь тормослох явцад чиглэлээ өөрчлөх боломжийг олгоно. Тормос хийхэд дугуйг зогсоох дохио тормосны системд очиж дугуй зогсох боловч жолоодох боломжтой байна. [ aжиллагааг үзэх ]
-
Сэнстэй дискүүд
Ventilated Brake Disks (VBS) - Тоормосны сэнстэй дискүүд. Тоормослоход үрэлтээс гарах халууныг сэнсний тусламжтайгаар үлээн, хурдан хөргөснөөр тормослох чадварыг сайжруулан, ашиглагдах хугацааг уртасгана. [ aжиллагааг үзэх ]
-
Галоген их гэрлүүд
Хүчирхэг галоген их гэрлүүд нь өндөр хүчин чадал, өргөн талбай бүхий гэрэлтүүлэгтэй тул шөнө харанхуйд төдийгүй цаг агаарын хүнд нөхцөлд дээд зэргийн үзэгдэцийг өгнө. [ aжиллагааг үзэх ]
-
Урд талын ослын дэрүүд
SRS Airbags - Урд талын ослын дэрүүд. Чанх өмнөөс чиглэсэн мөргөлдөөнөөс нүүр болон цээжийг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй. [ aжиллагааг үзэх ]
-
Хажуугийн ослын дэрүүд
SSI Airbags - Хажуугийн талын ослын дэрүүд. Жолооч болон жолоочийн хажуугийн зорчигчийг хажуу талаас орж ирэх аюул ослоос хамгаалах болно.
[ aжиллагааг үзэх ] -
Суудлын дэрүүд
Active Head Restraints - Хөдөлгөөнт суудлын дэрүүд. Урд талын суудлын дэрүүд нь жолооч болон жолоочийн дэргэд суугчийг ослын үед толгой гэнэт савахаас хамгаалж, хүзүү нугасны гэмтлээс сэргийлдэг. [ aжиллагааг үзэх ]
-
Суудлын даруулга бүсүүд
Таталт болон ачаалал хязгаарлагч суудлын даруулгын системд суудлын даруулга бүс, бүсийг баталгаатай байдалд оруулан чангалагч болон ачаалал хязгаарлагч зэрэг хамаарна. Чангалагч нь мэдрэгчүүдээр дамжуулан тохиолдсон аюулын хүндийг тооцон, уг нөхцөлд таарах хүчийг үзүүлнэ. Даруулганд нэмэлт хүч ирэх тохиолдолд ачаалал хязгаарлагч даралтыг багасгана. [ aжиллагааг үзэх ]
-
Шингээлтийн бүсүүд
Crumple Zones - Урд талын шингээлтийн бүс нь цохилтын хүчийг сарниулан багасгах зориулалттай. Жолооны багана нь тулж ирсэн хүчийг сарниулснаар сууж яваа зорчигчдын аюулгүй байдлыг илүү ихээр хангана. Мөн ар талын шингээлтийн бүс нь ар талаас ирэх цохилтын хүчийг шингээж, осол гэмтэлийн эрсдэлийг бууруулна. [ aжиллагааг үзэх ]
-
Хажуугийн бэхлэлтүүд
Side Intrision Bars - Хажуугийн мөргөлтөөс сэргийлэх хаалганы хавтгай дахь цөмрөлтийн эсрэг хүчирхэг бэхлэлтүүд нь ослын үед мөргөлтийн хүчийг машины биед тархааснаар бэртэх аюулыг бууруулна. [ aжиллагааг үзэх ]
-
Хүүхдийн хамгаалалт
Хэрэв та хүсэж байвал хүүхдийн 3 хүртэлх суудлыг төвөггүй бэхлэн суулгах боломжтой.
Мөн арын хаалгануудыг түгжих систем нь хүүхэд санамсаргүй хаалга онгойлгохоос сэргийлнэ.
Шилдэг аюулгүй байдлын уламжлал
PATROL -ын "дэлбэлсэн ч эвдрэхгүй" гэсэн домог нь түүний үнэхээрийн хүчтэй эд анги, дээд зэргийн гангаар хийгдсэн их бие болон бат бөх тоноглолуудаас нь үүдэлтэй. Тогтвортой байдал болон тээвэрлэлт, бартаат замаар явах зэрэг нь бүгд аюулгүйн системээр хангагдсан. Дашрамд дурдахад Ниссан нь 4 дугуйтуудад тоормосны ABS “ухаалаг” системийг бий болгож чадсан анхны компани юм.
























