Nissan QASHQAI

Үргэлжид агуу ОРОН ЗАЙ


Шинэ Nissan QASHQAI өдрөөс өдөрт хөгжиж буй амьдралын хэв маягт таарсан том бензин хөдөлгүүр, уужим зай бүхий салон, мөн илүү сайжирсан бөгөөд тохирсон аюулгүйн байдлыг санал болгоно.


Дэлгэрэнгүй
Шатахуун зарцуулалт
хотод хөдөөд

10.5

9.6

  • Их хотын мэдрэмж

    Тиймээ, QASHQAI нь SUV-ийн асар их увьдастай. Яг таны бодож байгаа шиг Nissan QASHQAI бусад машинуудтай адилгүй. Бусадтайгаа адил харагдахгүй байгаад гайхах зүйл ч алга.

  • Спортлог хэв маяг

    Гаднах хэв маяг нь гялалзсан бөгөөд орчин үеийн мөн ард тал нь спорт загварын ба Smart-хайлшин дугуйны мөөртэй. QASHQAI -тай адил машин өмнө нь хэзээ ч байгаагүй, бас ямар ч айдас үл мэдрүүлнэ.

  • Гадаад орчны харагдац

    QASHQAI -г унаж явах үед та дотор талаас SUV-д байгаа шиг өндөрт сууж, илүү ихийг харах боломжтой.

  • Мэдрэгчтэй гэрэл

    Гэрлүүд нь шороо, бороотой үед эсвэл шөнө жолоо барьж яваа нөхцөлд бүр эсвэл харанхуй хонгилоор гарч явах үед автоматаар асдаг ба шаардлагагүй үед мөн автоматаар унтардаг. [ aжиллагааг үзэх ]

  • Мэдрэгчтэй шил арчигч

    Урд цонхон талын шил арчигч бороо орж эхлэхэд автоматаар ажиллан, машины явах хурд төдийгүй борооны оролтын хүчинд зохицуулан арчих хурдаа өөрөө тааруулдаг байна. Мөн жолоон дах шил арчигчийн хянагчаар удирдаж, тохируулж болно. [ aжиллагааг үзэх ]

  • Ухаалаг шил угаагч

    Хөшүүргийг шил угаагчийн зүгт татан хэдэн хором болбол автоматаар урд шилийг олон удаагийн арчилтаар цэвэр болтол нь эсрэг зүгт татвал энэ аргаар хойд шил угаана. Мөн ухрах араатай үед урд шилийг угаах тохиолдолд автоматаар хойд шил залгуулан угаах ажээ.

  • 16" хайлшин дугуй

    Бүх загварт стандарт болсон дугуйны хэв маяг болон спорт хэв маягийн 16 инчийн хайлшин хүрдтэй дугуй суулгах болж. Бүх загварт адилхан, бүрэн хэмжээний гангаар хийж аюулгүй бөгөөд тохилог байдалтай болгосон.

  • Галоген гэрэл

    Шөнө явахдаа гялалзсан хурц гэрлийг өгөөрэй. Гэрлийн тусгах өндрийг бүхээг доторх тохируулгаар өөрчилж болно.

  • Гэрлийн систем

    Follow Me Home System (FMHS) - Ухаалаг гэрлийн систем. Машинаасаа буусны дараа явах замыг тань ухаалаг гэрлийн систем гэрэлтүүлж өгнө. Ингэхийн тулд буухаасаа өмнө гэрлийн хөшүүргийг өөр лүүгээ татахад 30 секундын дараа хөшүүрэг хэвэндээ орно. Тэгээд бууж машинаа түгжиж болно. Хөшүүргийг дахин татахад 2 минут хүртэл хугауаанд гэрэл асаалттай байх болно. [ aжиллагааг үзэх ]

  • Манангийн гэрэл

    Манантай үед нэвт гэрэлтүүлэн замыг зааж уг нөхцөл дэх аюулгүй байдлыг хангана.

Их хотын мэдрэмж

Тиймээ, QASHQAI нь SUV-ийн асар их увьдастай. Яг таны бодож байгаа шиг Nissan QASHQAI бусад машинуудтай адилгүй. Бусадтайгаа адил харагдахгүй байгаад гайхах зүйл ч алга.

  • Удирдлагын хэсэг

    Мөн л спортлог хэв маяг. Nissan QASHQAI дотор босож суух нь сайхан хийцтэй суудалд нэн тавлаг. Анх суухдаа л та өндөр суудлаас жолоодохын сайхныг мэдэрч бүх чиглэлд илүүг харах болно. QASHQAI -н хэв маяг бүхий заах хэрэгслүүд, мэдээллийн систем зэргүүд нь таныг гарын үзүүрт байж, бүх мэдээллээр хангана.

  • Тохь тухтай суудлууд

    Өндрийг нь өөрчилж болох жолоочийн, жолоочийн хажуугийн буюу урд суудлууд дээр сууснаар та зөвхөн таньд зориулан хийсэн гэдгийг мэдрэх болно. 5 хүний суудалтай QASHQAI тохилог бөгөөд тааламжтай юм.

  • Савхин дотор

    QASHQAI загварт ил оёдолтой савхин суудлууд мөн нэмэлт үүрэг болох халаалттай урд суудлууд хамрагдана. Түүнчлэн голын гулсах функцтэй гарын түшлэг савхиар бүрэгдсэний зэрэгцээ ард ширэн суудлын голд буугдан ирэх гарын түшлэгт ундааны тавиур хийгджээ.

  • Агааржуулагч

    Нэг товч дарснаар агааржуулагч халаагуур хоёртой холбоотой өндөр даралтат удирдлага ажиллаж эхлэн дөлгөөн зөөлөн агаарын урсгал доторх зорчигчдод таатай агаарыг барихын тулд машины арын хэсэгт хуримтлагдана.

  • Тээшийн хэсэг

    QASHQAI-ийн арын тээш нь том хэмжээний эзэлхүүнтэйгээрээ амралтын өдрүүдэд хотоос зугтан гарч зугаалахад эсвэл овор ихтэй спортын хэрэгслийг зөөн тээвэрлэхэд тун тохиромжтой. 60:40 харьцаатай арын суудлыг хэрэгтэй бол товчлуур даран буулгаж бүр том багтаамжыг ашиглаж болно.

  • Хяналтын самбар

    Хяналтын самбарууд жолоочийн ая тухтай байдлыг хангахаар суурилагдсан. Хэмжүүр бүр секундын дотор ойлгохуйц байрлагдаж жолоочийн хариу үйлдлийг дээрдүүлж тайван байдлын баталгааг өгнө.

  • 6 CD бүхий хөгжим

    QASHQAI нь AM / FM радиотой 4 чанга яригч бүхий зөвхөн нэг CD тоглуулагчтай. Харин QASHQAI Ti-д 6-CD-г сольж тоглуулдаг AM / FM радио мөн 6 чанга яригчтай залуураас удирдаж болож хөгжим суурилагдсан.

  • Урд шүүгээ

    14 литрийн багтаамжтай шүүгээ уг машины агааржуулагч ажиллах үед 15 хүртэл тооны лаазтай ундааг хүйтнээр нь хадгалах чадвартай. Уг шүүгээндэх нарны шилэнд зориулсан тусгай тавцан дээр шил болон бусад үнэт зүйлийг найдвартай авч явна.

  • Халаалтын систем

    QASHQAI дотор зорчигчдын тав тухтай байдлыг хангаж гаднах цаг агаараас үл хамааран хүссэн дулааныг гаргадаг. Мөн жолооч болон хажуугийн суудлуудыг тус тусд нь халаах боломжтой.

  • Жолооны тохируулгат хүзүү

    Хазайлгаж, уртасгаж болохуйц жолооны хүзүү нь залуурыг өөрт тохируулан дээш доош нь хөдөлгөн мөн жолооны баганыг уртасган богиносгож болох юм.

Удирдлагын хэсэг

Мөн л спортлог хэв маяг. Nissan QASHQAI дотор босож суух нь сайхан хийцтэй суудалд нэн тавлаг. Анх суухдаа л та өндөр суудлаас жолоодохын сайхныг мэдэрч бүх чиглэлд илүүг харах болно. QASHQAI-н Стил бүхий хэмжих хэрэгслүүд, мэдээллийн систем хамтран таныг гарын үзүүрт шиг бүх мэдээллээр хангана.

  • Сэтгэл хөдлөм хүчирхэг

    Хамрын тагны доор хөнгөн цагаанаар хийгдсэн маш хүчтэй, шатахуун хэрэглээний гойд үзүүлэлттэй, нүүрсхүчлийн хийг багаар ялгаруулдагаараа европын 4-р зэрэглэлд ордог 2,0 литрийн бензинээр ажилладаг мотор байрлагдсан. QASHQAI -ийн эрчимтэй ажиллагаа, үр дүнтэй хүчирхэг мотор нь хотын замын хөдөлгөөнд нэн тохиромжтой.

  • Хүчин чадал

    QASHQAI –ийн хөнгөн цагаан хөдөлгүүр нь тун таатайгаар 102 кв-ийн хүч, 198 удаа/мин эргэлтийг үзүүлдэг.

  • 6 шатлалт х.хайрцаг

    QASHQAI нь 6 шатлалт бүхий хурдны механик болон автомат хайрцгаар тоноглогдсон.

  • Xtronic CVT

    Xtronic CVT буюу саадгүй шилжигдэх автомат хурдны хайрцаг нь компьютэрээр, ямар ч шатлалгүйгээр удирдагдаж моторын дээд ашигт ажиллагаагааг гаргана. Xtronic CVT-тэй үед эргэлтийн тоо нь шатлал шилжүүлэлтийн явцад засагдан, хөдөлгүүрийн хурдтай автоматаар тохирсноор хөдөлгөөний хурдаа хэвээр хадгалдаг. [ aжиллагааг үзэх ]

  • DOHC мотор

    DOHC - Double OverHead Cam. Давхар нударган голт мотор нь цилиндр ба карбираторын нэгтгэсэн хөдөлгүүр юм. [ aжиллагааг үзэх ]

  • 4x4 технологи

    Бүх төрлийн бартаат замд зориулсан 4x4-i системийг туулах замаас шалтгаалан 3 горимоор тохируулж болно. 2WD нь хот дотор явахад хамгийн үр дүнтэй бөгөөд хөтлөгч нь урд талдаа байна. Auto хэлбэр нь таны ямар замаар явж байгаагаас шалтгаалж горимоо өөрөө тохируулах чадвартай. Хэрэв та илүү хүнд нөхцөлд явж байгаа бол Lock хэлбэр тусална. [ aжиллагааг үзэх ]

  • Шатахуун зарцуулалт

    Qashqai AWD хурдны 6 шатлалт механик үед 100 км-т зөвхөн 8,4 литр, Xtronic CVT хөдөлгүүртэй үед 100к м-т 8,5 литрийг зарцуулна*.
    Шинэ гарсан Qashqai нь шатахууны хэрэглээгээр хурдны 6 шатлалт механик үед 100 км-т зөвхөн 8,2 литр , Xtronic CVT үед 100 км-т 8,3 литрийг зарцуулна*.
    * уг тооцоо нь ADR81/02-р бодогдсон байгаа. шатахууны жинхэнэ хэрэглээ нь давхилтын хурд, агааржуулалтын систем, элэгдэл, машины төлөв байдал, тоноглогдсон төхөөрөмжүүдээс хамаарна.

  • Нэмэлт хүчлүүртэй жолоо

    Машины эргэлт, маневрийг улам хялбарчилна.

  • Олон холболтот тэнхлэг

    Хойд тэнхлэг, амартизатор нь өндөр хурдтай үед илүү сайн жолоодогдох, тогтвортой байдлыг хангах ажээ. Бат бөх чанараараа чанга дуу чимээ болон чичиргээг багасгана. Хөнгөн цагаанаар бүрдсэн хэсгүүд жинг хөнгөрүүлж хажуулдсан доргио намдаагч нь тээшийн хэсэгт очих доргилтыг бууруулах юм. [ aжиллагааг үзэх ]

Сэтгэл хөдлөм хүчирхэг

Хамрын тагны доор хөнгөн цагаанаар хийгдсэн маш хүчтэй, шатахуун хэрэглээний гойд үзүүлэлттэй, нүүрсхүчлийн хийг багаар ялгаруулдагаараа европын 4-р зэрэглэлд ордог 2,0 литрийн бензинээр ажилладаг мотор байрлагдсан. QASHQAI -ийн эрчимтэй ажиллагаа, үр дүнтэй хүчирхэг мотор нь хотын замын хөдөлгөөнд нэн тохиромжтой.

  • Хөдөлгөөний удирдлага

    Vehicle Dynamic Control (VDC) - Автомашины хөдөлгөөний удирдлага. Аюултай нөхцөлд машинаа бүрэн хяналтдаа авах боломжийг VDC (өөрөөр Electronic Stability Program (ESP) - Электронон тогтворжуулагч програм) олгоно. Энэ нь жолоочийн үйлдлийг тухайн үеийн машины нөхцөл байдалтай харьцуулан төлөвлөсөн замаар цаашид төвөггүй явуулахын тулд дугуй бүрийг тус тусд нь тоормослож моторын хүчийг хэм хэмжээнд нь тохируулж удирдах болно. [ aжиллагааг үзэх ]

  • Зүтгүүрийн хянах систем

    Traction Control System (TCS) - Зүтгүүрийн хянах систем. Энэ нь машиныг аюулгүй явуулахын тулд замын гадаргуу дээгүүр дугуйг гулсуулна. Нэг дугуй бусдаасаа хурдан эргэхийг систем мэдэрч хөдөлгүүрийн хүчийг автоматаар бууруулснаар уг дугуй тормозлогдож улмаар гулсах юм. [ aжиллагааг үзэх ]

  • Үл түгжигдэх тоормос

    Anti-lock Braking System (ABS) - Үл түгжигдэх тоормосны систем. Энэ систем нь тормослох явцад чиглэлээ өөрчлөх боломжийг олгоно. Тормос хийхэд дугуйг зогсоох дохио тормосны системд очиж дугуй зогсох боловч жолоодох боломжтой байна. [ aжиллагааг үзэх ]

  • Тоормосны нэмэлт даралт

    Brake Assist (BA) - Тоормосны нэмэлт даралт. Огцом тормослох үед автоматаар нэмэлт даралтыг өгөх болно.
    ABS болон BA хоёр нэгдэж ажилласнаар тормослох үед дугуйны бүрхүүл боогдож жолоодоход таатай нөхцлийг бүрдүүлнэ. [ aжиллагааг үзэх ]

  • Тоосмосны хүч тараагч

    Electronic Brake-Force Ditribution (EBD) - Электронон тоормосны хүч тараагч. Урд ба хойд тормосны хяналтын хэсэг нь зорчигч болон тээшний нийт жинг мэдэрснээр тохирох хүчийг тооцоолон хойд тоормосонд хуваарилснаар жолооч ганцаараа эсвэл бүхээг дүүрэн явахдаа тоормосны барилтад санаа зоволтгүй жолоодох боломжтой болгох юм. [ aжиллагааг үзэх ]

  • Тоормосны гулгаа

    Active Brake Limited Slip (ABLS) - Хөдөлгөөнт тоормосны хязгаарлагдсан гулгаа. Хэрвээ машины дугуйны аль нэг нь доголдолтой байгааг илрүүлбэл уг систем нь тэрхүү дугуйг тоормосны хүчээр удаан болгодог. Хүч нь хүчтэй нөлөөллөөр дугуйнд дахин шилждэг. [ aжиллагааг үзэх ]

  • Сэнстэй дискүүд

    Ventilated Brake Disks (VBS) - Тоормосны сэнстэй дискүүд. Тоормослоход үрэлтээс гарах халууныг сэнсний тусламжтайгаар үлээн, хурдан хөргөснөөр тормослох чадварыг сайжруулан, ашиглагдах хугацааг уртасгана. [ aжиллагааг үзэх ]

  • Урд талын ослын дэр

    SRS Airbags - Урд талын ослын дэрүүд. Чанх өмнөөс чиглэсэн мөргөлдөөнөөс нүүр болон цээжийг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй. [ aжиллагааг үзэх ]

  • Хажуугийн ослын дэр

    SSI Airbags - Хажуугийн талын ослын дэрүүд. Жолооч болон жолоочийн хажуугийн зорчигчийг хажуу талаас орж ирэх аюул ослоос хамгаалах болно.
    [ aжиллагааг үзэх ]

  • Хөшигөн ослын дэр

    Curtain Airbags - Дээвэрт суурилагдсан, хөшиг маягаар доош буун ирэх ослын дэрүүдийг хажуугийн мөргөлдөөний үед урд ба ард сууж яваа зорчигчдын толгойг бэртэхээс хамгаалан нэмж суурилуулдаг. [ aжиллагааг үзэх ]

  • Суудлын дэр

    Active Head Restraints - Хөдөлгөөнт суудлын дэрүүд. Урд талын суудлын дэрүүд нь жолооч болон жолоочийн дэргэд суугчийг ослын үед толгой гэнэт савахаас хамгаалж, хүзүү нугасны гэмтлээс сэргийлдэг. [ aжиллагааг үзэх ]

  • Суудлын даруулга бүс

    Таталт болон ачаалал хязгаарлагч суудлын даруулгын системд суудлын даруулга бүс, бүсийг баталгаатай байдалд оруулан чангалагч болон ачаалал хязгаарлагч зэрэг хамаарна. Чангалагч нь мэдрэгчүүдээр дамжуулан тохиолдсон аюулын хүндийг тооцон, уг нөхцөлд таарах хүчийг үзүүлнэ. Даруулганд нэмэлт хүч ирэх тохиолдолд ачаалал хязгаарлагч даралтыг багасгана. [ aжиллагааг үзэх ]

  • Шингээлтийн бүс

    Crumple Zones - Урд талын Шингээлтийн бүс нь цохилтын хүчийг сарниулан багасгах зориулалттай. Залуурын багана нь тулж ирсэн хүчийг сарниулснаар сууж яваа зорчигчдын аюулгүй байдлыг илүү ихээр хангана. Ар талын шингээлтийн бүс нь мөн цохилтын хүчийг шингээж, осол гэмтэлийн эрсдэлийг бууруулна.
    [ aжиллагааг үзэх ]

  • Хажуугийн бэхлэлт

    Хажуугийн мөргөлтөөс сэргийлэх хаалганы хавтгай дахь цөмрөлтийн эсрэг хүчирхэг бэхлэлт нь ослын үед мөргөлтийн хүчийг машины биед тархааснаар бэртэх аюулыг бууруулна. [ aжиллагааг үзэх ]

  • Хүүхдийн хамгаалалт

    Хэрэв та хүсэж байвал хүүхдийн 3 хүртэлх суудлыг төвөггүй бэхлэн суулгах боломжтой.

    Мөн арын хаалгануудыг түгжих систем нь хүүхэд санамсаргүй хаалга онгойлгохоос сэргийлнэ.

5-одот ANCAP

Nissan QASHQAI нь сууж яваа хүмүүсийн аюулгүй байдлын хамгийн дээд буюу 5 одот ANCAP зэргийг сайтар боловсруулагдсан онцлог шинж болон өвөрмөц системийн хослолтой байдгаараа хүртсэн байна. Бат бөх хуяг нь жолооч зорчигчдыг ослын үед хамгаалж, шаардлагатай тохиолдолд гарч ирэх урд хоёр, хажуугийн мөн хөшгөн хэлбэрээр байрласан 6 Airbag-ууд таныг найдвартай хамгаална. Үүнчлэн аюулд орхоос сэргийлсэн эхний шатанд хяналтыг гартаа авахад туслах олон тооны залуур ба тормосны тогтолцоо байгаа.




Хөдөлгүүр
Код MR20DE
Төрөл 4 цилиндр, in-line
Хөдөлгүүрийн багтаамж (cc) 1997
Бүлүүр х бортого (мм) 84.0 x 90.1
Дээд хүчин чадал (кВт (морины хүч)/эргэлт.мин) 102 (138)/5200
Дээд эргүүлэх хүч (Нм (кг-м)/эргэлт.мин) 198 (20.2)/4400
Шахалтын харьцаа 10.0
Хурдны хайрцаг
Төрөл CVT
Шатлалын харьцаа 1 2.349 - 0.394
2
3
4
5
6
7
R 1.750
Эцсийн шатлалын харьцаа 5.173



Жолоо
Жолоо Нэмэлт хүчлүүртэй
Хамгийн бага эргэлтийн радиус (м) 5.8
Тэнхлэг
Тэнхлэг урд McPerson Strut
хойд Давхар холбоост/ үл хамаарах
Тоормос
Тоормос систем PA, ABS, EBD, BA, VDC
урд Сэнстэй диск
хойд Диск
зогсоол Гар тоормос
Дугуй
Дугуй 215/65R16
Дугуйн хүрд 16 x 6 5JJ хайлш



Хэмжээс
Урт (мм) 4315
Өргөн (мм) 1780
Өндөр (мм) 1615
Тэнхлэг хоорондын зай (мм) 2630
Дугуй хоорондын зай (мм) урд 1610
хойд 1610
Газраас тэнхлэг хүртэлх зай (мм) 188
Жин
Нийт жин (кг) 1535
Цэвэр жин (кг) 1454
Багтаамж
Суудлын тоо (хүн) 5
Шатахууны сав (л) 65
Тээшийн багтаамж (л) 402


Сувдан цагаан

Мөнгөлөг саарал

Төмөр саарал

Гялгар хар

Бараан цэнхэр

Гүн цэнхэр

Тод улаан