Nissan LEAF дэлхийн шилдэг автомашинаар тодорлоо

2011-05-09

АНУ-н Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн шилдэг автомашин” шалгаруулах арга хэмжээ ялагчаа тодрууллаа. АНУ, Европ, Япон улсад зохион байгуулагддаг шалгаруулалтыг бодвол “World Car of The Year” шалгаруулалтанд хамгийн багадаа хоёр тивийн таван улсад худалдаалдаг автомашинууд оролцдогоороо онцлог юм.

2011 оны шинэ Ниссан автохүлэгтэй болоход асуудал биш болжээ!

2011-05-05
Ниссаны төвийн Урьдчилгаа төлбөрт худалдаа нь хэрэглэгчдэд ямар давуу байдлыг бий болгож байна вэ? Шинэ автомашин худалдан авахын тулд төлбөрөө нэг дор бөөнөөр нь төлдөг үе аль хэдийн өнгөрчээ. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр буй Монгол улсын иргэн танд, бизнес эрхлэгчдэд тохирсон шинэ автомашин худалдан авах санхүүгийн үйлчилгээний боломж, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бид олгож байна.

Ниссан төвийн шинэ жилийн БОНУС эхэллээ

2010-12-01
Шинэ жилийн баярыг тохиолдуулан харилцагчиддаа барих Ниссан төвийн бэлэг:

100-1 премиум сугалааны ялагч тодорч, цоо шинэ ниссан X-Tеrrа автомашины эзэн боллоо

2010-09-03
Моннис Интернэшнл компаний нэрэмжит болоод байгаа Монголын анхны ПРЕМИУМ сугалааны үргэлжлэл болох 100:1 сугалаат худалдааны ялагчийг тодруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монголдоо анх удаа супер ялагчиддаа автомашин сойдог Премиум сугалаа нь өмнө нь 30:1, 50:2 нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаа ялагчийн бай шагналыг туулах чадвар сайтай Ниссаны хүчирхэг жийпнүүдийн нэг болох Ниссан ХТЕRRА автомашин болгон өргөжүүлж, бүтэн 1 жилийн сервис, түүнд дагалдах сэлбэгийн хамтаар гардуулсан нь энэхүү маркетинг, идэвхжүүлэлт сурталчилгааны арга хэмжээний цар хүрээг улам өргөтгөсөн явдал боллоо.

Монголын хүүхдүүдэд Ниссан автомашин бэлэглэлээ

2010-07-28
Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан өнөөдрөөс эхлэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулах боллоо.

2010-07-25
НИССАН ТУР-2010 авто аялал Хөвсгөл далайг анх удаа автомашинаар бүтэн тойрч, Монгол улсын авто аяллын түүхэнд шинэ түүх нэмлээ.

Ниссаны бартаат замын жийп автомашины хүч чадлыг сорьдог Ниссан Тур-2010 байгаль, танин мэдэхүй-дисковери, адал явдал, бартаат замын аялал Хөвсгөл далайг нар зөв бүтэн амжилттай тойрч, Монголын авто аяллын түүхэнд шинэ хуудас нэмлээ.

Морь, тэмээн хөсгөөр нутгийн иргэд давдаг Утрагийн даваа, Жиглэгийн даваа, Сантын даваагаар нэг цаг мөчид, нэг төрлийн автомашинаар аялж, Хөвсгөл далайд ойртох хамгийн ойр цэгүүдэд автомашинаар хүрэлцэн очсон анхны тохиолдол нь энэ удаагийн Ниссан Тур-2010 аялал боллоо.

"НИССАН ТУР - 2010" багийнхан замдаа гарлаа

2010-07-14
Моннис Интернэшнл компаниас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “НИССАН ТУР” аяллын 2010 оны багийнхан Ниссан төвийн гадаах талбайгаас аяллын замдаа гарлаа.

Энэхүү аялалд зөвхөн Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах шалгуур болдог, нөгөө талаас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг бусдад таниулах зорилготойгоороо бусад төрлийн аяллуудаас онцлогтой.

Qashqai Fashion Show амжилттай болж өнгөрлөө

2010-07-05
Монголын зах зээлд шинэ загварын автомашин нэвтрүүлэх бүртээ харилцагч, үйлчлүүлэгчиддээ бэлэг барин албан ёсоор танилцуулдаг Моннисынхон энэ удаад Ниссан “Кошкай” хэмээх өвөрмөц нэртэй, дэгжин загвартай нэгэн автомашиныг танилцууллаа.

Патрол автомашиныг Монголд танилцуулах арга хэмжээний зургийн уралдааны аварга тодорлоо

2010-05-05
Моннис Интернэшнл ХХК Ниссан Патрол автомашиныхаа 2011 оны шинэ загварыг Монголд танилцуулсантай холбогдуулан мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан гэрэл зургийн уралдааны 2-р шатанд 5 зурагчин шалгарч үлдсэн билээ. Тэдгээр зурагчид 2010.04.30 -ны үдэш болсон шинэ Патролыг танилцуулах арга хэмжээний зургийг мэргэжлийн өндөр түвшинд дарсан байсан ба 5 зурагчны нийт 100 зургаас зөвхөн 2 зургийг /зурагчныг бус/ шилдгийн шилдэг зургаар тодруулж 1-р байр эзэлсэн зургийн эзнийг 500.000 төгрөгөөр, 2-р байр эзэлсэн зургийн эзнийг 100.000 төгрөгөөр шагнан урамшууллаа.

Шинэ үеийн БАРТААТ ЗАМЫН ХААН -ыг Монголд танилцууллаа

2010-04-30
Монголчууд бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнээс бараг шахагдсан хуучин автомашинаар гангардаг байсан үе хэдийнээ ард хоцорчээ.

Үүний нэг нотолгоо бол Ниссан Мотор корпорацийн албан ёсны борлуулагч Моннис Интернэшнл компани Ниссаны шинэ загваруудыг цаг алдалгүй, дэлхий нийттэй зэрэг танилцуулж, ард түмэндээ цоо шинэхэн автомашин хүргэдэг болсон явдал юм.

Тус компани өнгөрсөн 30-ны үдэш дэлхий дахинд нээлтээ хийж буй Патрол автомашины 2011 оны цоо шинэхэн загварыг хэрэглэгч, үйлчлүүлэгч, Монголчууддаа ёслол төгөлдөр танилцууллаа.

100:1 сугалаат худалдааны салхийг GTR автомашинаар хагаллаа

2010-02-22
30:1, 50:2 гэсэн Премиум сугалаагаа амжилттай зохион явуулж 3 азтанд цоо шинэхэн ТИЙДА автомашины түлхүүрийг гардуулан өгсөн Моннис компанийнхан Премиум сугалааныхаа үргэлжлэл болгож 100:1 сугалаат худалдаагаа өнөөдөр эхлүүллээ.

Мэдээлэл Холбооны Сүлжээ компани 11 ширхэг Nissan NAVARA автомашин хүлээн авлаа

2010-01-06
Улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшдэг, 100% төрийн өмчит компани болох Мэдээлэл Холбооны Сүлжээ компани шинэ оны эхэнд орон нутгийн салбарууддаа томоохон парк шинэчлэлт хийлээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье!

2010-01-01
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,