Ниссан Оросын AutoVaz-ийг худалдан авч, ЛАДА-г шинэчилж, шинэ загваруудыг зах зээлд гаргана.

2012-05-11

Renault-Nissan болон Оросын технологийн корпораци нар хамтран ОХУ-ын хамгийн том автомашин үйдлвэрлэгч Автоваз-д шинэ технологи нийлүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Renault-Nissan нь 750,0 сая ам. доллар хөрөнгө оруулж байгаа бол ОХУ-ын Технологи Корпораци ньAutoVazкомпанийн зээлийн асуудлаас шалгаалсан гэрээний хөрөнгө оруулалтыг дахин хянахаар болсон байна.

Уг хамтын гэрээгээр Renault-Nissan нь ихэнх хувьцааг эзэмших ба 2014 он гэхэд AutoVazкомпанийг удирдах/ өөрийн болгох төлөвлөгөөтэй байна. 

Бүрэн шинэчлэгдсэн Nissan SUNNY Монголд ирлээ

2012-05-09






Таны харж байгаа автомашин бол зүгээр нэг автомашин биш. Энэ бол бүрэн шинэчлэгдсэн Ниссаны седан ангиллын автохүлэг- Nissan Sunny юм. Илүү уртасгасан их бие/томсгосон багтаамж/ болон шинэ технологиуд нь Ниссан корпорацийн шилдэг инженерүүдийн бүтээл юм.
 

NISSAN CHALLENGE МONGOLIA-2012 амжилттай зохион байгуулагдлаа

2012-05-07
Ниссан 4х4 Монголиа клубын 1 жилийн ойг тохиолдуулан Ниссан автомашин хэрэглэгч, сонирхогчиддоо зориулан “NISSAN CHALLENGE МONGOLIA-2012” адал явдал, авто спорт бүхий тэмцээн анх удаа амжилттай зохион байгуулалаа.

Ниссан төмөр хүлгийн чадал чансааг сорих адал явдалт тус тэмцээнд нийт 10 багийн 50 тамирчид Ниссан Патрол Y60, Y61 загварын автомашинаар оролцож 2 өдрийн турш 8 төрлийн тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, мэдлэг чадвараа сорьсон юм. Тус тэмцээнд оролцсон багууд шавартай бартаат зам туулах, олс таталт, газрын зурагтай ажиллаж бартаат зам туулах, уулын дугуй, асуулт хариулт, буухиат уулын дугуй, багийн даалгавар, ур чадвар техникийн жолоодлого зэрэг 8 төрлийн тэмцээнээр хоорондоо өрсөлдөж нийт цуглуулсан оноогоороо байр эзэлсэн юм. 

Бээжин Мотор Шоу арга хэмжээнд төлөөлөгчид оролцлоо

2012-05-03
Жил ирэх тусам Хятадын автомашин автомашин худалдан авах чадвар огцом өсөлттэй байгаа ба жилдээ хэдхэн ширхэг үйлдвэрлэдэг тансаг ангиллын автомашинаас эхлээд энгийн хэрэглээний автомашин хүртэл бараг бүгд л автомашинаа тус зах зээлд үйлдвэрлэдэг болоод байна. Энэхүү том зах зээлийг түшиглэн 2 жил тутам зохион байгуулагдах болсон Бээжин мотор шоуны 12 дахь удаагийнх энэ оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 2-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү авто шоуны цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаагийн нэг илрэл бол үзэсгэлэнд оролцогч автомашин үйлдвэрлэгчид болон үзэсгэлэнг сонирхогчдын тооноос харагдаж байна.

“Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө

2012-04-24

Моннис групп, Лиебхэрр, Ниссан брэндийн санхүүжилт, ерөнхий ивээн тэтгэгчтэй, орон даяар анх удаа зохион байгуулагдсан “ Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн 300,000 гаруй хүүхэд багачууд хамрагдсан үндэсний хэмжээний энэхүү тэмцээний ялагч нь АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн NBA тэмцээнийг үзэх эрхээр шагнагдлаа.

Ниссан Патролд TUNING хийлээ

2012-05-11

Ниссан 4х4 Монголиа клуб нь клубын гишүүдийн дунд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Клубын энэхүү идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд клубын гишүүд нэмэгдэх, Ниссан Патрол автомашин эзэмшигчдийн тоо өсөх, гишүүд хоорондын харилцаа бий болох, автомашинаа хүчирхэгжүүлж, гангаруулж унаж эдлэх тал дээр олон ахиц дэвшил гарч байгаагийн нэг нь клубын гишүүн Ариунболд 1993 оны Y60 загварын Патрол автомашиндаа tuning хийсэн явдал юм. Унаж эдлэгддэггүй байсан автомашинаа “Таны машиныг аваръя” телевизийн шоу хөтөлбөрөөс санаа авч, Монгол хүний ур ухаан, аялагч залуучуудын туршлага, техник сэтгэлгээнд тулгуурлан засч сайжруулсан нь энэхүү автохүлэг юм. Тэрээр одоо энэхүү автомашинаа өдөр бүр унах дуртай болсон бөгөөд Ниссаны TD42 хөдөлгүүр бүхий Патрол автомашин хэзээ ч хуучирдаггүйг энэхүү tuning-гээрээ нотлон харууллаа.

 Ингээд автомашинтай танилцацгаая.

Хаврын супер ХЯМДРАЛТАЙ худалдаа эхэллээ

2012-04-25
Бүтээн байгуулалтын тулгуур салбарууд болох газар тариалан, уул уурхай, барилга бүтээн байгуулалтын салбарын ажил эхэлсэнтэй холбогдуулан Ниссан, Инфинити брэндийн автомашинууддаа үнийн хөнгөлөлт, хямдралыг зарлаж байна.

Тухайлбал бартаат замын хаан гэгдэх Патрол У62 автомашин, бүтээн байгуулалтын талбарт ажиллах Патрол, бүх төрлийн ачааны пикап Navara, Patrol Pick Up, өдөр тутмын ажил хэрэгт зориулагдсан седан загвар Teana, Tiida, March, Sunny болон X-Terra, Murano, Qahsqai зэрэг дунд оврын жийп автомашинууд хямралтай үнээр худалдаалагдаж байна.

All-New 2012 Nissan SUNNY тун удахгүй Монголд

2012-04-11







Таны харж байгаа автомашин бол зүгээр нэг автомашин биш юм. Энэ бол шинэчлэгдсэн Ниссан Санни. Илүү уртасгасан эх бие/томсгосон багтаамж/ болон суурьлагдсан шинэ технологиуд нь таны сэтгэлийг хөдөлгөж  энэхүү автомашины тухай хүлээлтийг  тань тайлах болно.

Nissan Challenge Mongolia 2012 адал явдалт тэмцээн бүхий аялал

2012-04-06

Nissan Challenge Mongolia нь баг тамирчдын авхаалж самбаа, хурд хүч, жолоодлогын ур чадварыг сорьсон тэмцээн юм.

Ниссан Патрол Y62- Байгаль далайд

2012-04-06

Ниссаны нэрийн хуудас гэгддэг алдарт Nissan Patrol автомашиныг үйлдвэрлэж эхэлсний 61 жилийн ойг тохиолдуулан Оросын Зарулем сэтгүүлийн багийнхан Москвагаас Байгаль нуур хүртэлх холын аянд мордсон байна.






Nissan Mongolia

2012-04-05
Ниссан Монгол Facebook Хуудас - http://www.facebook.com/NissanMongolia

Монгол 4х4 Ниссан Клубын хуудас - http://www.facebook.com/nissan4x4?ref=ts

CEO Carlos Ghosn on the Return of Datsun

2012-03-22
Nissan CEO Carlos Ghosn speaks at a press conference in Yokohama Wednesday, taking questions on the return of the Datsun brand. Watch the video and read the transcript below.


Nissan LEAF дэлхийн шилдэг автомашинаар тодорлоо

2011-05-09

АНУ-н Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн шилдэг автомашин” шалгаруулах арга хэмжээ ялагчаа тодрууллаа. АНУ, Европ, Япон улсад зохион байгуулагддаг шалгаруулалтыг бодвол “World Car of The Year” шалгаруулалтанд хамгийн багадаа хоёр тивийн таван улсад худалдаалдаг автомашинууд оролцдогоороо онцлог юм.

2011 оны шинэ Ниссан автохүлэгтэй болоход асуудал биш болжээ!

2011-05-05
Ниссаны төвийн Урьдчилгаа төлбөрт худалдаа нь хэрэглэгчдэд ямар давуу байдлыг бий болгож байна вэ? Шинэ автомашин худалдан авахын тулд төлбөрөө нэг дор бөөнөөр нь төлдөг үе аль хэдийн өнгөрчээ. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр буй Монгол улсын иргэн танд, бизнес эрхлэгчдэд тохирсон шинэ автомашин худалдан авах санхүүгийн үйлчилгээний боломж, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бид олгож байна.

Ниссан төвийн шинэ жилийн БОНУС эхэллээ

2010-12-01
Шинэ жилийн баярыг тохиолдуулан харилцагчиддаа барих Ниссан төвийн бэлэг:

100-1 премиум сугалааны ялагч тодорч, цоо шинэ ниссан X-Tеrrа автомашины эзэн боллоо

2010-09-03
Моннис Интернэшнл компаний нэрэмжит болоод байгаа Монголын анхны ПРЕМИУМ сугалааны үргэлжлэл болох 100:1 сугалаат худалдааны ялагчийг тодруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монголдоо анх удаа супер ялагчиддаа автомашин сойдог Премиум сугалаа нь өмнө нь 30:1, 50:2 нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаа ялагчийн бай шагналыг туулах чадвар сайтай Ниссаны хүчирхэг жийпнүүдийн нэг болох Ниссан ХТЕRRА автомашин болгон өргөжүүлж, бүтэн 1 жилийн сервис, түүнд дагалдах сэлбэгийн хамтаар гардуулсан нь энэхүү маркетинг, идэвхжүүлэлт сурталчилгааны арга хэмжээний цар хүрээг улам өргөтгөсөн явдал боллоо.

Монголын хүүхдүүдэд Ниссан автомашин бэлэглэлээ

2010-07-28
Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан өнөөдрөөс эхлэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулах боллоо.

2010-07-25
НИССАН ТУР-2010 авто аялал Хөвсгөл далайг анх удаа автомашинаар бүтэн тойрч, Монгол улсын авто аяллын түүхэнд шинэ түүх нэмлээ.

Ниссаны бартаат замын жийп автомашины хүч чадлыг сорьдог Ниссан Тур-2010 байгаль, танин мэдэхүй-дисковери, адал явдал, бартаат замын аялал Хөвсгөл далайг нар зөв бүтэн амжилттай тойрч, Монголын авто аяллын түүхэнд шинэ хуудас нэмлээ.

Морь, тэмээн хөсгөөр нутгийн иргэд давдаг Утрагийн даваа, Жиглэгийн даваа, Сантын даваагаар нэг цаг мөчид, нэг төрлийн автомашинаар аялж, Хөвсгөл далайд ойртох хамгийн ойр цэгүүдэд автомашинаар хүрэлцэн очсон анхны тохиолдол нь энэ удаагийн Ниссан Тур-2010 аялал боллоо.

"НИССАН ТУР - 2010" багийнхан замдаа гарлаа

2010-07-14
Моннис Интернэшнл компаниас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “НИССАН ТУР” аяллын 2010 оны багийнхан Ниссан төвийн гадаах талбайгаас аяллын замдаа гарлаа.

Энэхүү аялалд зөвхөн Ниссан маркын автомашинууд оролцдог бөгөөд Ниссан автомашины хүч чадлыг Монголын бартаат замд шалгах шалгуур болдог, нөгөө талаас Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, байгалийн сайхныг бусдад таниулах зорилготойгоороо бусад төрлийн аяллуудаас онцлогтой.

Qashqai Fashion Show амжилттай болж өнгөрлөө

2010-07-05
Монголын зах зээлд шинэ загварын автомашин нэвтрүүлэх бүртээ харилцагч, үйлчлүүлэгчиддээ бэлэг барин албан ёсоор танилцуулдаг Моннисынхон энэ удаад Ниссан “Кошкай” хэмээх өвөрмөц нэртэй, дэгжин загвартай нэгэн автомашиныг танилцууллаа.

Патрол автомашиныг Монголд танилцуулах арга хэмжээний зургийн уралдааны аварга тодорлоо

2010-05-05
Моннис Интернэшнл ХХК Ниссан Патрол автомашиныхаа 2011 оны шинэ загварыг Монголд танилцуулсантай холбогдуулан мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан гэрэл зургийн уралдааны 2-р шатанд 5 зурагчин шалгарч үлдсэн билээ. Тэдгээр зурагчид 2010.04.30 -ны үдэш болсон шинэ Патролыг танилцуулах арга хэмжээний зургийг мэргэжлийн өндөр түвшинд дарсан байсан ба 5 зурагчны нийт 100 зургаас зөвхөн 2 зургийг /зурагчныг бус/ шилдгийн шилдэг зургаар тодруулж 1-р байр эзэлсэн зургийн эзнийг 500.000 төгрөгөөр, 2-р байр эзэлсэн зургийн эзнийг 100.000 төгрөгөөр шагнан урамшууллаа.

Шинэ үеийн БАРТААТ ЗАМЫН ХААН -ыг Монголд танилцууллаа

2010-04-30
Монголчууд бид өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээнээс бараг шахагдсан хуучин автомашинаар гангардаг байсан үе хэдийнээ ард хоцорчээ.

Үүний нэг нотолгоо бол Ниссан Мотор корпорацийн албан ёсны борлуулагч Моннис Интернэшнл компани Ниссаны шинэ загваруудыг цаг алдалгүй, дэлхий нийттэй зэрэг танилцуулж, ард түмэндээ цоо шинэхэн автомашин хүргэдэг болсон явдал юм.

Тус компани өнгөрсөн 30-ны үдэш дэлхий дахинд нээлтээ хийж буй Патрол автомашины 2011 оны цоо шинэхэн загварыг хэрэглэгч, үйлчлүүлэгч, Монголчууддаа ёслол төгөлдөр танилцууллаа.

100:1 сугалаат худалдааны салхийг GTR автомашинаар хагаллаа

2010-02-22
30:1, 50:2 гэсэн Премиум сугалаагаа амжилттай зохион явуулж 3 азтанд цоо шинэхэн ТИЙДА автомашины түлхүүрийг гардуулан өгсөн Моннис компанийнхан Премиум сугалааныхаа үргэлжлэл болгож 100:1 сугалаат худалдаагаа өнөөдөр эхлүүллээ.

Мэдээлэл Холбооны Сүлжээ компани 11 ширхэг Nissan NAVARA автомашин хүлээн авлаа

2010-01-06
Улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшдэг, 100% төрийн өмчит компани болох Мэдээлэл Холбооны Сүлжээ компани шинэ оны эхэнд орон нутгийн салбарууддаа томоохон парк шинэчлэлт хийлээ.

Шинэ оны мэнд дэвшүүлье!

2010-01-01
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,