Дэлхийн тундрын өмнөд цэг, Монгол орны хоймор нутаг, мөнх цаст сүрлэг Саян, Тагна, Хорьдол Сарьдагийн нуруу, ян сарьдаг уулс, хаа ч байхгүй байгалийн үзэсгэлэн бүрдсэн Дархадын хотгор, Хуурчийн алтан шар тал, Улаан тайга, хөвч, Даян дээрхийн шүтээн, Уран дөш, Дэлгэрхаан оргил, Дэлхийн цэвэр усны ундарга, хөх цэнхэр сувд-Хөвсгөл-далай ээж, ардын дуунд мөнхөрсөн Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган ... зэрэг 400 гол мөрөн, 300 гаруй гүн цэнхэр нуурууд, Булнай, Салбарын халуун, Уртраг, Торц ,Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигтын хүйтэн рашаан ус, Дэлхийд хосгүй цагаан загас, Буган хөшөө, Нүүдэлчдийн удам Цаатан, Хотгойд түмэн, Тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Үндэсний баатар, Шадар Ван Б.Чингүнжав, олноо танигдсан өндөр Гонгор, шүхэрч Гэлэнхүү, жалханз хутагт Дамдинбазар, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар ... нарын төрөлх нутаг, Дэлхийн өргөрөг уртрагийн онцгой цэгийн огтлолцол, Монгол орны аялал жуулчлалын бүс нутаг, амралт зугаалгын орноор Монголын Үндэсний Телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлэгтэй хамт Ниссаны хүчирхэг автохүлгүүдээр аялна. ("Ниссан Тур - 2009" аяллын зургуудаас үзэх)
Дэлхийн өргөрөг уртрагийн 50:100 солбицол, Уран дөш оргил, Жиглэгийн даваа, Уртрагийн даваа, Ханх тосгон, Улсын хил, ОХУ-ын Бурядын Монды тосгон, Сантын нурууны байгалийн халуун рашаан, Хөвсгөл далайн аялал, Модон хүй арал, тайгын аялал, загасчлал, Уран тогоо, Жилэвч, Олон голын бэлчир, 7 салаа, Уйгурын хар балгас...
|
Түүхэндээ, анх удаа, Хөвсгөл далайг автомашинаар нар зөв, бүтэн тойрох аяллын замын зураг |
Монгол улсын нутагт орших Дэлхийн хойд уртрагийн 100°00”, зүүн өргөрөгийн 50°00” цэгүүдийн огтлолцол, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум |
|
|
Аяллын хангамж:
Аялалд оролцоход ямарваа төлбөр, хураамжгүй! |
Аяллын зөвлөх:Г.БАДАМСАМБУУ, Сэтгүүлч, аялагч,Монголын Үндэсний Телевизийн "Гараг" продакшны захирал, "Аяллын цаг" нэвтрүүлэгийн удирдагч.
|
Автомашин тус бүр аяллын багаа 4-5 аялагчтай байхаар бүрдүүлнэ. Аялагчид 15-55 насны иргэд байх бөгөөд хол замын аялалд явах боломжтой, эрүүл чийрэг, ямарваа харшилгүй байна. Энэхүү нөхцөлийг хангаж буй аялахыг хүсэгчид доорхи шаардлагыг хангасан байна. Үүнд:
Бүртгэлийн хугацаа: 6-р сарын 07-ны өдрөөс эхэлж, 06-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаар дуусгавар болно.
Бүртгэлийн маягтыг доороос татан авч, эсвэл Ниссан төвийн ресепшинээс авч, бөглөн Ниссан Төв дээр Аяллын оношлогоонд хамрагдсан баримтын хамт Ниссан төвийн ресепшнд хүлээлгэн өгнө.
НИССАН ТӨВ
Нарны зам-13, Сүхбаатар дүүрэг, |
Дэлгэрэнгүй мэдээллийг Ниссан төв (Утас-318283), Зохион байгуулагч:
|