МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Хариуцлага >> Байгууллагын нийгмийн хариуцлага

Байгууллагын нийгмийн хариуцлага

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Тив дэлхийн шилдэг ширэн бээлийтнүүд энэ сарын 19-25-ныг дуустал тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын рингэнд өрсөлдлөө. Буянт-Ухаа дахь шинэ спорт цогцолборт зохион байгуулагдсан уг тэмцээнд 17 орны 90 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорилоо. Тулаан 10 жинд болж, финалын төлөө тоглолтод Монголын дөрвөн тамирчин үлдсэн.

Тэмцээний алтан медалийн болзлыг 45 кг-ын жинд Т.Болортуул, 64 кг-ын жинд Ж.Уянга нар хангаж, алтан медалийг эх орондоо авч ирсэн бөгөөд ингэснээр ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо.




“Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн

Моннис групп, Лиебхэрр, Ниссан брэндийн санхүүжилт, ерөнхий ивээн тэтгэгчтэй, орон даяар анх удаа зохион байгуулагдсан “ Монгол Мөрөөдлийн баг” өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын бүх аймаг сум, нийслэл дүүргийн нийтдээ 750 сургуулийн 300,000 гаруй хүүхэд багачууд хамрагдсан үндэсний хэмжээний энэхүү тэмцээний ялагч нь АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн NBA тэмцээнийг үзэх эрхээр шагнагдлаа. 4 дүгээр сарын 22-нд Буянт ухаа Спорт ордонд 7 хоногийн турш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн тус тэмцээний жинхэнэ мөрөөдлийг багийн эздэд тус тэмцээний санаачлагч Ерөнхий сайд С.Батболд болон тэмцээний зохион байгуулалтанд оролцсон ивээн тэтгэгч байгууллагуудын удирдлагууд оролцож шагналыг гардууллаа.


Моннис Групп хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

Сар шинийн босгон дээр бяцхан хүүхдүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр, тэдний өдөр тутмын ахуйн хэрэгцээнд нь зориулж бүрэн автомат угаалгын машин-2, компьютер-2, хөргөгч-2, богино долгионы зуух-2, индүү-2 зэрэг ахуйн хэрэглээний иж бүрэн цахилгаан хэрэгсэл бэлэглэлээ.

Нийгмийн хариуцлагаа бодитоор хэрэгжүүлэгч Моннис Моторс компани нь хүүхэд багачуудын соёл боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арга хэмжээ явуулдагийн ээлжит арга хэмжээ нь энэ бөгөөд 14 жилийн турш бүтэн өнчин хүүхдүүдийг асран халамжилж ирсэн “Манай гэр” асрамжийн төвийн хүүхдүүдэд ийнхүү тусалсан нь тус төвийн хамт олон, хүүхэд багачууд маш ихээр баярлаж байлаа. Моннис Группын охин компани, Ниссаны албан ёсны төлөөлөгч Моннис Моторсын хамт олноос өгч буй энэхүү бэлэг нь хүүхдүүдийн хувьд хүсэн хүлээсэн мөч байлаа.

Гэгээн үйлсийн цуврал арга хэмжээг зохион байгуулж байна

  Лиебхэрр, Уул уурхайн тоног төхөөрөмжийн газрын Оюу толгой төслийн хамт олны санаачлагаар нийгмийн эмзэг давхаргын хүмүүст туслах зорилгоор Гэгээн үйлс нэртэй сайн дурын хандивын аяныг зохион байгууллаа.

Ханбогд сумын нийгмийн халамжийн хэлтсээс мэдээлэл авснаар тус сумын Гавилуут бригадад оршин суух хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан болох Хад гуай болон ганц бие асран хамгаалагчгүй, өндөр настан Цэрмаа нарынд тухайн айлд хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүн болон түлээ нүүрсний туслалцааг хамт олны хуримтлалын мөнгөнөөс гарган хандивлав.

Дуулиан-2020 тэмцээний тухай илүү дэлгэрэнгүйг...




Хүүхдийг дэмжих сангийн үйл ажиллагааг дэмждэг

Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан Моннис Интернэшнл ХХК-иас бэлэглэсэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулдаг.

Тэдний зорилго болоод хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь бүхэлдээ Монголын ирээдүйг авч явах бяцхан иргэдийг дэмжиж туслах, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах явдал учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бид Ниссан Паладин жийп ангиллын автомашиныг бэлэглэсэн юм.

Тус төвийн үйл ажиллагаанд бартаат замын нөхцөлд хөдөө гадаа яаралтай хүрч ажиллах үе цөөнгүй гардаг учраас дээрх автомашин нь бартаат замд зориулагдсаны зэрэгцээ ашиглалт сайтай, шатахуун бага зарцуулдаг давуу талтай.

Тус сангийн хамгийн эхний хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хотын Бадамлянхуа Хүүхдийн Төвийг сонгон тэнд хүмvvжиж буй хүүхдvvдийг шинэ байртай болгох явдал юм.Энэхүү ажилд нь Ниссан автомашин тун цаг үеээ олсон том бэлэг болсон гэдгийг тус сангийнхан талархалтайгаар мэдэгдэж байсан юм.

Монголын Хүүхдийг Дэмжих Сангийн тухай илүү дэлгэрэнгүйг...





Ниссан Тур авто аялал - Дотоодын аялал жуулчлалын хөгжүүлж байна



Моннис Интернэшнл ХХК-иас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газар нутгийг олон нийтэд таниулах зорилгоор “Ниссан Тур” байгаль, танин мэдэхүй, адал явдал, бартаат замын авто аяллыг 2007 оноос хойш зохион байгуулж байна.

Ниссан автомашины эрч хүч, хүчин чадлын боломжийг Монголын бартаат зам дээр шалгахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудтай хослуулан зохион байгуулдгаараа бусад аяллуудаас ялгарч чаддаг онцлогтой.

Моннис Интернэшнл ХХК-ийн зүгээс аялагчидыгаяллын турш шатахуунаар хангаж, автомашины засвар үйлчилгээг хариуцдаг, үнэ төлбөргүй аялдаг тул аялагчдад нь таатай боломжийг олгодог.

Аяллыг МҮОНТелевизийн Гараг продакшн сурвалжлан, цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзэгчидээ хүргэдэг тул дээр тэмдэглэсэнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэддээ эх орныхоо байгалийн болон түүх дурсгалын газруудыг таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Ниссан тур аяллын тухай илүү дэлгэрэнгүй...




Дэлхийн Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн ГранПри тэмцээний 5 дахь цуврал тэмцээнийг ивээн тэтгэв

ДШХ-ноос 2010 оны ДШХ-ны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон билээ. 2009 оны 6-р сард үзэглэсэн албан ёсны гэрээний дагуу шатрын спортын төрлөөр манай оронд зохиогдох анхны дэлхийн чанартай, олон улсын нэр хүндтэй энэхүү томоохон тэмцээнийг 2010 оны 7-рсарын 29-нөөс 8-р сарын 12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахад Моннис Групп, Аеро Монголиа ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

Тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 12 эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн ОУ-ын шатарын тэмцээний журам”-ын дагуу тоглосон бөгөөд тэмцээн нээлт, хаалтын арга хэмжээг оролцуулаад 15 хоног үргэлжлэн явагдлаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон нь хамгийн өндөр чансаатай эмэгтэй шатарчнаа оролцуулах эрхтэй бөгөөд ДШХ-ны их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохион байгуулагч тал томоохон үүргүүдийг хүлээж байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ 285 саятөгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс 217.0 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс, үлдэх хэсгийг МОННИС ИНТЕРНЭШНЛ ХХК “LIEBHERR” брэндээрээ, МҮОХорооны түнш “АЭРО МОНГОЛИА” зэрэг ивээн тэтгэгчдээс, мөн Монголын Шатарын Холбоонооссанхүүжүүлсэн билээ.

Ерөнхий ивээн тэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 7-р сарын 22-ны өдөр Ниссан төвд болсон бөгөөд ёслолд БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр, Моннис Группын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Гантулга, МШХ-ы ерөнхийлөгч С.Энхцаг, ДШХ-ны их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын дасгалжуулагч Юрий Якович зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тэмцээний явцад Моннис группын хамт олон 12 их мастерууд, тэдний дасгалжуулагч багш нар, Дэлхийн Шатрын Холбооны шүүгчид, Монголын Шатрын Холбооны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг халуун дотно хүлээн авч, групп компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулсан.

Тэмцээний өдрүүдэд Их мастеруудад Моннис Интернэшнл ХХК-ийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг НИССАН брэндийн цоо шинэ Nissan Teana, Nissan X-Trail, Nissan Patrol, Nissan Urvan зэрэг автомашинууд үйлчилж, тав тухыг хангалаа.

Моннис Интернэшнл ХХК-ий хувьд спортын томоохон арга хэмжээг дэмжиж ажилладаг бөгөөд 2008 онд Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “LIEBHERR” брэндээрээ ерөнхий ивээн тэтгэж, тэмцээний амжилттай зохион байгуулсан юм.

ДАШХолбооны Эмэгтэйчүүдийн ГранПри тэмцээний тухай илүү дэлгэрэнгүйг...



Ирээдүйн аваргуудын Дуулиан-2020 тэмцээнийг дэмждэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн, ирээдүйд Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах шилдэг хөлбөмбөгийн баг, тамирчдыг төрүүлэн гаргахын төлөө Моннис Интернэшнл ХХК зорьж байна.

Хүүхэд, залуусын боловсрол, эрүүл мэндийг чухалчлан үзэж, жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Моннис Интернэшнл компани “Nissan” брэндээрээ, Моннис Ком компани “Intel” брэндээрээ Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 сурагчдыг 2 ээлжийн хувцас, бөмбөг хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцдог.

Дуулиан-2020 тэмцээний тухай илүү дэлгэрэнгүйг...




Монгол улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, хамтран зохион байгуулав

2010 оны 2-р сарын 8-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр “Бид Хамтдаа Чадна” уриан дор зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумын Ерөнхий хандивлагчаар хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулав.

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслах олон арга зам, гарцуудыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Форумын тухай илүү дэлгэрэнгүйг...




“Mine Tech” Уул уурхайн үзэсгэлэн яармаг - Байнгийн ивээн тэтгэгч

Уул уурхайн ассоциацаас зохион байгуулагддаг “Mine Tech” уул уурхайн салбарын үзэсгэлэн яармагийг Моннис Интернэшнл ХХК жил бүр уламжлал ёсоор ивээн тэтгэж оролцдог.
Тус компаний уул уурхайн салбарын алдартай брэндүүд болох Либхэрр, Терекс, Ли-Торни, Ансул, Бомаг, Good Year зэрэг брэндүүдээ, тэдгээрийн танилцуулга, мэдээллээхарилцагчдад хүргэдэг гол арга хэмжээнүүдийн нэг билээ.

Үзэсгэлэнгийн тухай илүү дэлгэрэнгүй...





Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Discover Mongolia” -байнгын ивээн тэтгэгч

Моннис Интернэшнл ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Discovery Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд алтан, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, хамтран зохион байгуулдаг.

Тус чуулга уулзалт нь Монгол орны эрдэс баялгийн хайгуул, олборлолтын шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх, тэдгээрийг ашиглахад харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, шинэ түнштэй болох, компаниа гадаад, дотоодын зах зээлд сурталчлах зэрэг өргөн боломжийг олгодогоороо чухал ач холбогдолтой.

“Discovery Mongolia” чуулга уулзалт нь өдгөө дэлхийд нэр нь түгж, олон улсын геологи, уул уурхайн хуанлид тодоор тэмдэглэгдсэн олон улсын чанартай томоохон арга хэмжээ болж чадсан байна.Моннис Интернэшнл ХХК-ий хувьд анхнаасаа энэхүү чуулга уулзалтын үр дүн, ач холбогдлыг өндөрсгөх, ирээдүйн уул уурхайн салбарын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн анхаарал хандуулж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн нь өдгөө энэ салбарын хөгжилд үсрэнгүй түлхэц болж байна. “Discovery Mongolia” чуулга уулзалтанд “Rio Tinto”, “BHP Billiton”, “CVRD”, “Liebherr” зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан, үндэстэн дамнасан уул уурхайн аварга корпорациуд аль хэдийн анхаарлаа хандуулах болсон байна.

Чуулга уулзалтын тухай илүү дэлгэрэнгүй...





Автомашин хожих Премиум сугалаа

Моннис Интернэшнл компаниас Ниссан автомашины харилцагчид, хэрэглэгчидийн эрэлт, хүсэлт, санал дээр үндэслэн анх удаа том хонжвор бүхийПРЕМИУМ сугалааг цуврал байдлаар зохион байгуулж байна.

Супер ялагчиддаа автомашин сойдог Премиум сугалаа нь 30:1, 50:2, 100:1 нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд ялагчийн бай шагналд туулах чадвар сайтай Ниссаны хүчирхэг жийпнүүдийн нэг болох Ниссан ХТЕRRА, суудлын автомашин TIIDA зэрэг автомашинуудыг олголоо. Премиум сугалааны ялагчийг хамгийн шударга байдлаар, харилцагчдын өөрсдийн оролцоотойгоор, хөндлөнгийн ажиглагч цагдаа, татварын байгууллагын төлөөлөлтэйгээр шалгаруулдагаар сугалаанд оролцогчдод таатай сэтгэгдлийг төрүүлдэг билээ.

Премиум сугалааны тухай илүү дэлгэрэнгүй...





Nissan шинэ автомашинуудыг зах зээлд танилцуулах арга хэмжээ

Моннис Интернэшнл ХХК нь Ниссан Моторс компаниас дэлхийн зах зээлд гаргаж буй автомашины шинэ загвар бүрийг цаг алдалгүй Монголын хэрэглэгчдэд санал болгож, түргэн шуурхай ажилладаг онцлогтой.

Монголын зах зээлд нэвтрүүлж буй автомашины шинэ загвар бүрийг тухайн зорилтот зах зээл, хэрэглэгчдийн сегмент, төлөөлөгчид, харилцагчдиддаа танилцуулах ажиллагааг зохион байгуулдаг цорын ганц дистрибьютор билээ.

Харилцагчдаа урьж, шинэ загварын автомашиныг дэлгэрэнгүй танилцуулдаг энэхүү арга хэмжээ нь худалдан авахаар зэхэж автомашиныхаа тухай дэлгэрэнгүй олж мэдэх боломж олгодогоороо харилцагчдад давуутай.

Шинэ загварыг танилцуулсан арга хэмжээнүүдтэй дэлгэрэнгүй танилцах...


  • 2011 All News Nissan MARCH
  • 2011 All New Nissan Patrol Y62
  • 2011 New Nissan Qashqai
  • Murano, Z370
  • Teana
  • X-Terra
  • X-Trail
  • Tiida



Ирээдүйн Манлайлагч - тэтгэлэгт хөтөлбөр

Тус компани нь 2007 оноос эхлэн сурах эрмэлзэл дүүрэн оюутан залуусаа дэмжиж, эх орныхоо ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчин төрүүлэхээр “Ирээдүйн манлайлагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Жил тутам шинжлэх ухааны салбар бүрээсшилдэгийн шилдэг 10 оюутныг хамруулж сургалтын төлбөрийг нь 100% хариуцдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь тэргүүний шилдэг оюутны идэвх чармайлт, хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс эх орондоо хэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа юм.

“Ирээдүйн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын магистр, бакалаврын зэргийн өдрийн ангийн оюутнууд хамрагддаг бөгөөд тэтгэлгийг 1-2 жилийн хугацаанд сургалтын дүнг харгалзан амжилттай суралцсан оюутнуудад үргэлжлүүлэн олгодог.

Өнгөрсөн хугацаанд 1-4-р курсын хот хөдөөгийн сургуулиудын нийт 91 оюутныг шалгаруулж тэтгэлэгт хамруулан 100%-ийн сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж 35 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Ийнхүү Монгол Улсын ирээдүйг авч явах чадварлаг боловсон хүчнүүд болохоор бэлтгэгдэж буй оюутнуудыг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулж байдаг нь “Моннис Интернэшнл” ХХК-ийн зүгээс улс, эх орныхоо оюуны хөгжилд оруулж буй томоохон тус нэмэр болдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.

Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцах...





ХААИС-ийн Инженерийн сургууль Моннис Группын
санхүүжилтээр кабинетээ тохижууллаа

2008 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ХААИС-ийн 2000 гаруй оюутантай Инженерийн сургууль эдгээр өдрүүдэд 50 жилийн ойгоо мөн тэмдэглэж байна.

Моннис Групп нь ХААИС-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг 2008 онд байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд Инженерийн сургуулийн трактор, автомашины кабинетийг техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө. 

Дэлгэрэнгүйг ...


Моннис групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

 Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлагч Моннис Групп хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

1-р сард эхэлсэн Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Моннис энэ удаа бяцхан хүүхэд багачууддаа “Хавар болохоор нээгээрэй” нэртэй Японы үлгэрийн номыг бэлэг болгон гардууллаа.


Хариуцлага