МОНГОЛ ENGLISH
Нүүр >> Хариуцлага >> Нийгэмд чиглэсэн

Нийгэмд чиглэсэн

Түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон шинэ автомашин бэлэглэлээ

Моннис Группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар нь төрөлх нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулан өөрийн төрсөн сум болох Түмэнцогтын эмнэлэгт зориулалтын бүрэн тоноглогдсон түргэний автомашин бэлэглэлээ.

Тус сум нь 250,000 га нутаг дэвсгэрт 3 багийн нийт 2400 гаруй хүн амтай ба сумын төвөөс зайдуу зарим хөдөөгийн айл өрхөд газар нутгийн онцлогоос шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч үйлчлэхэд цаг хугацаа алдаж, машин тэрэг нь эвдрэх, шавар цасанд сууж саатах зэрэг хүндрэл учирдаг байсан юм байна.

 


 

Монгол мөрөөдлийн баг эхэллээ

Анх удаа орон даяар зохион байгуулагдаж буй “Монгол мөрөөдлийн баг” сагсан бөмбөгийн тэмцээний нээлт 11 дүгээр сарын 12-нд Яармаг дахь спортын ордонд болж өнгөрлөө. Хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээж байсан тэмцээн гэдэг утгаараа 5000 хүний суудалтай ордны бүх суудал дүүрч тэмцээнд оролцох баг тамирчид хэдийнээ бэлтгэлээ базаасан байлаа.

Моннис группын Ниссан, Лиебхэрр брэндийн ивээн тэтгэлгээр зохион байгуулагдаж буй уг тэмцээний нээлтэнд тэмцээний санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ЭМЯ-ы сайд С.Ламбаа болон холбогдох хүмүүс оролцсон юм.

 

Дэлгэрэнгүйг ...

 


 


Хүүхэд багачуудад чиглэсэн нийгмийн ажлуудаа үргэлжлүүлж байна

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч Моннис Группээс Монгол хүний сайн сайхны төлөө, эх орны бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө олон арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулсаар байна.

Моннис Группын охин компани болох Моннис Пропертиес ХХК нь хичээлийн шинэ жилийг угтан хүүхэд багачуудын эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын дэргэдэх Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн бяцхан хүүхдүүдэд чанартай дулаан гудас, матрасуудыг хүлээлгэн өглөө.



Моннис групп хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

 Нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарлагч Моннис Групп хүүхэд залуусын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

1-р сард эхэлсэн Ниссан Премьер Лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Моннис энэ удаа бяцхан хүүхэд багачууддаа “Хавар болохоор нээгээрэй” нэртэй Японы үлгэрийн номыг бэлэг болгон гардууллаа.





Ирээдүйн аваргуудын Дуулиан-2020 тэмцээнийг дэмждэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохиогддог өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн, ирээдүйд Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд гаргах шилдэг хөлбөмбөгийн баг, тамирчдыг төрүүлэн гаргахын төлөө Моннис Интернэшнл ХХК зорьж байна.

Хүүхэд, залуусын боловсрол, эрүүл мэндийг чухалчлан үзэж, жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог Моннис Интернэшнл компани “Nissan” брэндээрээ, МоннисКом компани “Intel”брэндээрээ Төмөр замын 20-р сургуулийн 4 насны ангиллын нийт 60 сурагчдыг 2 ээлжийн хувцас, бөмбөг хөлбөмбөгийн бүрэн хэрэглэлээр ивээн тэтгэж оролцдог.

Дуулиан-2020 тэмцээний тухай илүү дэлгэрэнгүйг...





Хүүхдийг дэмжих сангийн үйл ажиллагааг дэмждэг

Эцэг эхээсээ өнчирч хоцорсон болон эдийн засаг, нийгмийн шалтгаанаас үүдэн гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй болсон Монголын хүүхдүүдийн амьдралд туслах зорилготойгоор байгуулагдсан Монголын Хүүхдийг Дэмжих Сан Моннис Интернэшнл ХХК-иас бэлэглэсэн “Ниссан Паладин” автомашинаар ажил төрлөө амжуулдаг.

Тэдний зорилго болоод хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь бүхэлдээ Монголын ирээдүйг авч явах бяцхан иргэдийг дэмжиж туслах, боловсрол, эрүүл мэндэд нь анхаарах явдал учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бид Ниссан Паладин жийп ангиллын автомашиныг бэлэглэсэн юм.

Тус төвийн үйл ажиллагаанд бартаат замын нөхцөлд хөдөө гадаа яаралтай хүрч ажиллах үе цөөнгүй гардаг учраас дээрх автомашин нь бартаат замд зориулагдсаны зэрэгцээ ашиглалт сайтай, шатахуун бага зарцуулдаг давуу талтай.

Тус сангийн хамгийн эхний хэрэгжvvлж буй төсөл нь Улаанбаатар хотын Бадамлянхуа Хvvхдийн Төвийг сонгон тэнд хvмvvжиж буй хvvхдvvдийг шинэ байртай болгох явдал юм.Энэхүү ажилд нь Ниссан автомашин тун цаг үеэ олсон том бэлэг болсон гэдгийг тус сангийнхан талархалтайгаар мэдэгдэж байсан юм.

Монголын Хүүхдийг Дэмжих Сангийн тухай илүү дэлгэрэнгүйг...





Дэлхийн Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн ГранПри тэмцээний 5 дахь цуврал тэмцээнийг ивээн тэтгэв

ДШХ-ноос 2010 оны ДШХ-ны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон билээ. 2009 оны 6-р сард үзэглэсэн албан ёсны гэрээний дагуу шатрын спортын төрлөөр манай оронд зохиогдох анхны дэлхийн чанартай, олон улсын нэр хүндтэй энэхүү томоохон тэмцээнийг 2010 оны 7-рсарын 29-нөөс 8-р сарын 12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахад Моннис групп, Аеро Монголия ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлж ажиллалаа.

Тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 12 эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн ОУ-ын шатарын тэмцээний журам”-ын дагуу тоглосон бөгөөд тэмцээн нээлт, хаалтын арга хэмжээг оролцуулаад 15 хоног үргэлжлэн явагдлаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон нь хамгийн өндөр чансаатай эмэгтэй шатарчнаа оролцуулах эрхтэй бөгөөд ДШХ-ны их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон юм.

Тэмцээнийг зохион байгуулах талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохион байгуулагч тал томоохон үүргүүдийг хүлээж байгаа юм. Тэмцээнийг зохион байгуулахад нийтдээ 285 саятөгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнээс 217.0 сая төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуу улсын төсвөөс, үлдэх хэсгийг МОННИС ИНТЕРНЭШНЛ ХХК “LIEBHERR” брэндээрээ, МҮОХорооны түнш “АЭРО МОНГОЛИА” зэрэг ивээн тэтгэгчдээс, мөн Монголын Шатарын Холбоонооссанхүүжүүлсэн билээ.

Ерөнхий ивээн тэтгэгчийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 7-р сарын 22-ны өдөр Ниссан төвд болсон бөгөөд ёслолд БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаяр, Моннис Группын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Гантулга, МШХ-ы ерөнхийлөгч С.Энхцаг, ДШХ-ны их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын дасгалжуулагч Юрий Якович зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Тэмцээний явцад Моннис группын хамт олон 12 их мастерууд, тэдний дасгалжуулагч багш нар, Дэлхийн Шатрын Холбооны шүүгчид, Монголын Шатрын Холбооны төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг халуун дотно хүлээн авч, групп компаниудынхаа үйл ажиллагааг танилцуулсан.

Тэмцээний өдрүүдэд Их мастеруудад Моннис Интернэшнл ХХК-ийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг НИССАН брэндийн цоо шинэ Nissan Teana, Nissan X-Trail, Nissan Patrol, Nissan Urvan зэрэг автомашинууд үйлчилж, тав тухыг хангалаа.

Моннис Интернэшнл ХХК-ий хувьд спортын томоохон арга хэмжээг дэмжиж ажилладаг бөгөөд 2008 онд Улаанбаатар хотод зохиогдсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “LIEBHERR” брэндээрээ ерөнхий ивээн тэтгэж, тэмцээний амжилттай зохион байгуулсан юм.

ДАШХолбооны Эмэгтэйчүүдийн ГранПри тэмцээний тухай илүү дэлгэрэнгүйг...





Монгол улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, хамтран зохион байгуулав

2010 оны 2-р сарын 8-9 өдрүүдэд Улаанбаатар хотноо, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр “Бид Хамтдаа Чадна” уриан дор зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумын Ерөнхий хандивлагчаар хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулав.

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслах олон арга зам, гарцуудыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.

Форумын тухай илүү дэлгэрэнгүйг...



ХААИС-ийн Инженерийн сургууль Моннис Группын
санхүүжилтээр кабинетээ тохижууллаа

2008 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн ХААИС-ийн 2000 гаруй оюутантай Инженерийн сургууль эдгээр өдрүүдэд 50 жилийн ойгоо мөн тэмдэглэж байна.

Моннис Групп нь ХААИС-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээг 2008 онд байгуулснаас хойш шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулийн ойн хүрээнд Инженерийн сургуулийн трактор, автомашины кабинетийг техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өглөө. 

Дэлгэрэнгүйг ...



Хариуцлага

Aviation Automotive Mining Energy Property Technology Construction Insurance Logistics